Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2515 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1067 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1448 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1185 болов.
Сүүлийн 24 цагт 6616 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 20325 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 11137
- Хүндэвтэр: 6670
- Хүнд: 2128
- Нэн хүнд: 390 хүн байна.
Гэрийн хяналтад 64019 иргэн байна.