Харуулын даргаа хөнөөн, цэргээс зугтсан цэргүүдийн шүүх хурал маргааш болно
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь хөнөөж, цэргийн албанаас оргосон хэрэг гарсан.
Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан есдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох бөгөөд мөн хохирогч 2, гэрч 2, шинжээч 1, улсын яллагч 1, шүүгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах юм байна.