БНХАУ Монголоос авах нүүрсний импортоо нэмж магадгүй
БНХАУ-д эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай болсонтой холбоотойгоор ОХУ, Индонези, Монголоос авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж тус улсын Жилинь мужийн захирагч Хан Жюнь мэдэгджээ. Тэрээр өчигдөр орон нутгийнхээ эрчим хүчний компаниудтай уулзалт хийсэн бөгөөд энэ үедээ нүүрсний хэрэгцээг хангах нэмэлт сувгуудыг бий болгох шаардлагатай байгаа талаараа ярьсан байна. Жилинь муж сүүлийн хэдэн жилд анх удаа эрчим хүчний дутагдалд ороод байгаа юм байна. Жилиниэс өөр 10 муж яг ижил байдалд байгаа учир ойрын үед тус улс импортоо үлэмж өсгөх нь гарцаагүй болоод байна.