Д.Гүрсоронз нар найман тэрбум төгрөгийн хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авчээ
Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний захиалгын мөнгө болох 8 тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжлэв. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцжээ.
Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 2021 оны аравдугаар сарын 1-ний 14 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.