Аравдугаар сарын 15-наас эхлэн гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй
Гадаадаас ирж байгаа иргэдийг 7 хоног зочид буудал болон гэрт нь тусгаарлаж байсныг аравдугаар сарын 15-наас эхлэн нисэх буудал дээр шинжилгээ авч шууд гэрийн тусгаарлалтад шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.