Б.Анхбаяр: Хоёр хөрштэй холбоотойгоор үүсч байгаа асуудал бол манай улсын Засгийн газрын чадамжтай шууд холбоотой

Б.Анхбаяр: Хоёр хөрштэй холбоотойгоор үүсч байгаа асуудал бол манай улсын Засгийн газрын чадамжтай шууд холбоотой

ШУА-ийн ОУХХ-ийн судлаач Б.Анхбаяртай ярилцлаа.


-Манай улсын түүхэнд төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэг улсад, нэг цаг дор айлчилж байсан анхны тохиолдол сая боллоо. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэг цаг хугацаанд, нэг улсад айлчилж байгааг та хэрхэн дүгнэж байна?

-Мэдээж энэ бол анхны тохиолдол. Гэхдээ бид үүнийг манай улсад өрнөж байгаа өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор их дөвийлгөж хараад байх шиг байна. Манай улсын хувьд, төрийн гурван өндөрлөг гадагшаа айлчлах, тусгаар улсынхаа хувьд ийшээ тийшээ явах нь байдаг л асуудал. Төрийн хоёр өндөрлөг хоёулаа АНУ-д айлчилж байгааг ялгаж салгаж харах хэрэгтэй. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд улс төрийн зорилготойгоор буюу Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой холбогдуулж айлчилж буй юм. Ер нь манай улсын төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд ороолцоогүй удчихсан байгаа. Харин Г.Занданшатар даргын айлчлал ерөнхийдөө бизнесийн чиглэлтэй гэж болно. АНУ-Монголын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, бизнесийн чиглэлээр явсан айлчлал. УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлал бол өмнө төлөвлөчихсөн байсан. Цаг хугацааны хувьд давхцаж таарсан. Үүнийг судлаачийн хувьд давхцал гэж харж байгаа. Бид үүнийг дөвийлгөж яриад байгааг манай улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой гэж харж байна.

-Та манай улсад үүсээд байгаа бензиний асуудлыг юу гэж дүгнэж байна. АНУ-д айлчилж буй төрийн өндөрлөгүүдийн айлчлал болон ШХАБ-д элсэхгүйтэй холбоотой юу, эсвэл манай төрийн удирдлагуудын ажлын чадамжгүйтэй цэвэр холбоотой юу?

-Энэ бол манай улсын гүйцэтгэх засаглалын чадамжгүй байдалтай салшгүй холбоотой гэж харж байна.

Нэгдүгээрт, дотооддоо коронавирусийн тархалтыг сайн хянаж чадаагүйгээс болж Тяньжин боомтод ачаа тээвэр гацаж, бараа таваарын ачаа эргэлт багассан. Түүнчлэн нүүрс, зэс зэрэг түүхий эдийн экспорт буурсан. Гашуунсухайт, Замын-Үүдэд үүссэн асуудал коронавирусийн халдвараа дотооддоо хянаж чадаагүйтэй холбоотой. Хоёрдугаарт, ОХУ дотоодын үйлдвэртээ урсгал засвар хийдэг ч гэдэг юмуу, тодорхой хэмжээнд энэ хугацаанд нефтийн нийлүүлэлт багасах тохиолдол өмнө нь байсан юм билээ. Манай улсын импортлогчид Засгийн газрын шахалтын дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийнхөө өртгөөс бага хэмжээгээр нефть бүтээгдэхүүн борлуулах “даалгавар” авчихсан. Засгийн газраас нефтийн үнийг хүчээр дарснаас болж нефтийн компаниуд шатахууныг нөөцөлж чадаагүй. Бизнесийн байгууллагын хувьд алдагдал хүлээж нөөц бүрдүүлэхийг хэн ч бодохгүй. Нөөцийг их хэмжээгээр бий болгох цаг хугацаанд Засгийн газар нефть импортлогчдыг үнээ дарахыг шаардсан. Тиймээс шатахуун импортлогчид ашгаа бодож нөөцөө бүрдүүлж чадаагүй.

Шатахууны асуудал ч тэр, өмнөд хөрштэй харилцаж байгаа худалдаа тээвэр, ачаа эргэлтийн асуудал ч тэр манай улсын Засгийн газрын чадамжтай шууд болон шууд бусаар холбогдож байгаа. Үүнийгээ бид Ерөнхийлөгч, УИХ-ын даргын айлчлалтай холбож, мөн олон улсад өрнөж байгаа нөхцөл байдалд хэт дүгнэлт хийгээд байх шиг байна. Хэрвээ дотоодод ямар нэгэн асуудал үүсээгүй байхад ийм айлчлал болбол бид нэг их анзаарахгүй байх.

Хоёр хөрштэй холбоотой манай улсад үүсч байгаа асуудал бол Засгийн газрын чадамжтай шууд холбоотой гэж харж байна. Түүнээс БНХАУ ямар ч шалтгаангүйгээр ачаа эргэлтийг багасгачихаагүй. Манай улс нефть, эрчим хүчний хувьд ОХУ-аас бүрэн хараат байсаар ирсэн. ОХУ нефтийн үйлдвэртээ урсгал засвар хийдэг ч гэдэг юмуу шалтгаанаар жил бүрийн есдүгээр сард шатахуун нийлүүлэлт багасдаг. Урьд нь нөөцөлж болоод байсан зүйлийг Засгийн газар хийж чадаагүй. Тэгэхээр зөвхөн ОХУ, БНХАУ-тай холбоотой гэж харахад өрөөсгөл.

Үндсэн сургамж нь бид дотоод засаглалын чадамж, өөрсдийн бодлогоо зөв боловсруулж байж хоёр хөршдөө шалтаг гаргахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Тэгэхгүйгээр ямар нэгэн асуудал үүсэхээр “БНХАУ хаачихлаа. ОХУ хаачихлаа. Төрийн тэргүүн АНУ явахаасаа өмнө хоёр хөршдөө айлчлах байсан юм” гэх хандлагаа болих хэрэгтэй.

Гүйцэтгэх засаглал зах зээлийнхээ ерөнхий чиг баримжааг харалгүй зөвхөн тушаал шийдвэрээр, хэт хөшүүн, зах зээлийн хуулийг зөрчсөн байдлаар харьцахаар энэ асуудал ингэж үүсч байгаа болов уу гэж харж байна.

-Ер нь хоёр хөршийн бодлого урьдынх шигээ хэвээр хадгалагдаж байна уу?

-Бид хоёр хөрштэйгөө нэн тэргүүнд харилцах нь гадаад бодлогын хөдөлшгүй шугам. АНУ-д айлчилж байгаа манай төрийн хоёр өндөрлөгийн айлчлал бол цаг хугацааны хувьд давхцал. Бид хоёр хөршөө анхаараагүй үлдчихсэн зүйл огт биш. Саяхан ШХАБ-ын хурал болоход Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцсон. Бие төлөөлөгч нь буюу Шадар сайд нь ШХАБ-ын уулзалтад суусан. Тус уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар очсон. Үүнээс харахад манайх хоёр хөршөө орхигдуулсан зүйл байхгүй. Тиймээс үүнийг бид дотооддоо хэт эмзэг, гадагшаа тусгаж аваад байна. Манай улсын харилцааг харахад өөрсдийнхөө засаглалын алдааг харахаас илүү дандаа гадагшаа сенсацилж хараад байна. Энэ нь эргээд гадаад бодлогод сөргөөр нөлөөлөх зүйл болох гээд байх шиг байна. Асуудлаа дандаа гадагшаа түлхэж гадны буруу гэж харах гээд байх шиг. Улс төрийн чиг зорилготойгоор У.Хүрэлсүх, Г.Занданшатар руу дайрч байгаа зүйл бий. Гэхдээ гадаад бодлого бол тоглоом огт биш. Асуудлыг дотооддоо хэр шийдсэн бэ гэдгийг харж дүгнэлт хийх хэрэгтэй.

-Хоёр хөрштэйгөө болон гуравдагч хөрш рүү чиглэж байгаа бидний бодлогод алдаа оноо юу байна?

-1990 оноос хойших манай улсын гадаад бодлого бусад бодлоготойгоо харьцуулахад амжилттай явж байгаа. Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийг дагаж хоёр хөрштэйгөө болон гуравдагч хөрштэй харилцах харилцаанд биднээс шалтгаалахгүйгээр барууны орнууд болон хоёр хөршийн хооронд дахь харилцаа муудаж байгаа зүйл бий. Гэхдээ үүнд бид “Гадаад бодлогод асуудал гарчихлаа. Бид буруу зүйл хийж байгаа” гэж бодохгүй байна. Цаашдаа бидэнд энэ зүйл сургамж болж байна. Нэгдүгээрх нь, цаашдаа манай улсын гадаад бодлого тохиолдлын байдлаар ч төрийн нэг, хоёрдугаар хүнээ гадагшаагаа зэрэг явуулж болохгүй нь гэдэг сургамж. Учир нь, хоёр хөрштэй харилцах харилцаа болон гуравдагч хөрштэй харилцах харилцаа ийм эмзэг байгаа үед бид ийм байдлаар удирдлагуудаа явуулбал асуудал үүсэх нь гэдэгт Гадаад хэргийн яам анхаарах хэрэгтэй юм байна гэж харж байна.

Хоёрдугаарт анхаарах зүйл нь, бид дотооддоо хөгжлийн бодлого, засаглалын чадамж, ард иргэдийн үзэл бодол гэдэг энэ зүйлээ зангидаж алдаа гаргахгүйгээр явахгүй бол цааш цаашдаа олон улсад болж байгаа өөрчлөлттэй уялдаж гадаад бодлогод нөлөөлөх чиг хандлага ажиглагдаж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний үндсэн харах зүйл нь дотооддоо алдаа гаргахгүйхэншиг хөгжлийнхөө бодлогыг явуулах шаардлагатай байна.

Хэрвээ ингэхгүй бол хоёр хөрш ч тэр, гадаад ертөнцөд ч тэр “Монголчууд гадаад бодлого дээрээ алдаа гаргалаа” гээд байгаа юм. Монголчууд дотооддоо “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга АНУ-д айлчилсан болохоор ингэлээ” гээд өөрсдөө эмзгээр дүгнээд байна. Бид дотоодын өөрсдийн алдаанд дүгнэлт хийхгүйгээр шууд гадагшаагаа ил зарлаад байх нь буруу гэж харж байна. Манайх тэнцвэржүүлэх гадаад бодлого барьдаг улсын хувьд хариуцлагатай судлаачдаас эхлээд, ард иргэдийн ерөнхий масс ингэж яриад байвал асуудал бидэнд байна гэж харагдах гээд байна. Мэдээж дэлхийн олон улсын чиг хандлага өөрчлөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор бидэнд асуудал байхгүй байгаа юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нэг зэрэг айлчилж байгаа нь бидэнд сургамж өгч байна. Дараа дараадаа бид айлчлал хийхдээ цаг хугацааны хувьд хэзээ хийх вэ, дотоодын нөхцөл байдал засаглалын чадамжийг бид яаж алдагдуулахгүй, дотоодын тогтвортой байдлыг хангах вэ зэрэг сургамж боллоо. Энэ мэтээр дотоод гадаад аль аль талдаа сургамжтай үйл явдал боллоо.

Нэг улсаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хэт хамааралтай байх, нэг улсаас эрчим хүчээр хэт хараат байх нь бидний эмзэг цэг гэдгийг дахин сануулж байна. Хоёрдугаарт, үүнээс гарахын тулд засаглалын чадамж өндөр байх ёстой юм байна гэсэн сануулга гарч ирж байна. Гуравдугаарт, олон улсын харилцааны эмзэг байгаа үед дотооддоо болон гадааддаа хийж байгаа үг, үйлдэлдээ хариуцлагатай хандахгүй бол олон янзын байдлаар уншигдаж буруу сигналь, буруу дохио гарах хандлага ажиглагдаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419