Оросын “Анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, одоо юу болох вэ?

2021-09-23, 09:32 Улс төр 1,093 5
Оросын “Анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, одоо юу болох вэ?

Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчирах Эрдэнэбүрэнгийн УЦС үндсэндээ 60 жил яригдсан. Ховд голыг түшиж барих энэ усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг аль 1960 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу “Гидро энерго проект” институт боловсруулж байжээ. Ингээд 1968 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажил яригдаж эхэлсэн байдаг.

Сүүлийн жилүүдийнх нь “түүх”-ийг хураавал 2010 оны тавдугаар сарын 20-нд УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-д “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж боломжтой тохиолдолд бусад усан цогцолбортой уялдуулж гүйцэтгэх” тухай тусгасан. 2014 оны долдугаар сарын 1-нд Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 6.3-т “...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” тухай орсон. 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн Ховд голд УЦС барих” ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон. 2015 оны зургадугаар сарын 19-нд  УИХ-аас баталсан  Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 4.1.1.4-т “...Ховд гол дээр усан цахилгаан станц баригдсан байх” гэж оруулсан. 2016 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.100.3-т “...Ховд голын УЦС-ыг барих” гэж тусгасан. 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.3.4-т “...Ховд голын 64 МВт-ын УЦС урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг хийж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр заасан. 2017 оны тавдугаар сарын 31-нд Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 5.3-т “... “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5 ба Зорилт 2, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.100, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хангахад “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх”, үүнд “...Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын УЦС-ын барилгын ажил” гэж оруулсан. 2018 оны тавдугаар сарын 30-нд Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад  олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “...Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулж, БНХАУ-ын Засгийн газарт санал болгосон. 2019 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болсон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ боловсруулах санал тавьсан компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд зөвшөөрсөн. 2019 оны есдүгээр сарын 18-нд Засгийн газрын 357 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС барих болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох тогтоолыг баталсан. 2021 оны гуравдугаар сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг  тодруулах тендерийг нээх хугацааг “...Цар тахлаас  шалтгаалсан” гэж хойшлуулсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер нээх хугацааг дахин тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. 2021 оны зургадугаар сарын 22-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Эрдэнэбүрэнгийн УЦС-тай сүүлийн ийм жилүүдийн түүх байдаг.

...Энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. 

Төслийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосны дараа УИХ-ын чуулганы 2021 оны долдугаар сарын 1-ний хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох Эрдэнэбүрэнгийн УЦС барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, төр, засаг хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биеэр очиж шавыг тавина гэж байсан. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “...Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой, үнийг тав дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнол тогтоох төсөл” гэж ярьж байна.

Гэтэл яагаад энэ 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл гацав. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар сард хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцлаад байна. БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэхгүй юм байна, гацаад хөдлөхгүй юм байна гээд санхүүжилтээ татвал хэн хариуцлага хүлээх вэ.

Н.Тавинбэх сайд та өөрөө хариуцлага хүлээж ажлаа өгч огцрох ёстой шүү. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр, засаг нь анхаарч хэрхэн эрчим хүчний хараат бус улс болж цахилгааны үнийг бууруулж Монголын ард түмэнд хэрэгтэй төслийг хэрэгжүүлэх вэ гэж яамны түшмэдүүд, хурган дарга нар үйлдэл, эс үйлдлээрээ энэхүү ажлыг гацааж, шан харамж харж, хүнд суртал гаргаж болохгүй. Энэхүү төслийг гацаасан учир шалтгаан нөхдийг шалгуулна” гэж байсан юм.

Ингээд чимээгүй болсон. Угаасаа ингэж яригдаад сураг алдардаг “жам”-тай. Энэ сарын 17-ны өдөр Эрчим хүчний яаман дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Засгийн газарт танилцуулсан байна.

Тэрбээр “...Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая КВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм” гэжээ.

Энэ төслийн үндсэн санхүүжилт нь 288.5 сая ам.доллар. Үүний 271.1 сая ам.долларыг Хятадын Экзим банкнаас хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа юм байна. Харин манай улс төсвөөсөө 14.4 сая ам.доллар гаргана. Ингээд Эрдэнэбүрэнгийн УЦС бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг Засгийн газар зарлалаа.

Уг нь энэ сайхан мэдээ. Эрчим хүчний сайдын хэлсэнчлэн баруун таван аймаг эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. Гэхдээ энэ төсөл өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар гацах, хойшлох, төрийн дээд түвшинд ч “унагааж” ирсэн байдаг. Яагаад, юунаас болдгийг учир мэдэх хүмүүс бүгд мэднэ дээ. Хойд хөрштэй холбогддог нь нууц биш. Ядаж байхад яг одоо Оросын тал манайд нийлүүлдэг шатахуун дээрээ чагт тавьчихаад байна. Ийм үед  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм “бүдүүн” шийдвэр гаргачихав аа гэдэг хачин байгаа юм. Товчхондоо, оросууд “анхаарч” ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын хөрөнгөөр “хөдөлгөчихлөө”, залгаад ямар үйл явдал өрнөх вэ гэдэг л анхаарал татаж байна даа.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419