АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сараас тогтворжино
Ашигт малтмал газрын тосны газраас АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг мэдээлээд байна. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа тул шатахуун нийлүүлэлтэд нөлөөлжээ. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй ч шатахуун түгээх станцуудад дууссан. Харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ.