Цагдаагийн алба хаагч хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох олсны ургамал татаж буй зураг өчигдөр сошиал орчинд тархсан.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус албан хаагч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газарт ажилладаг ажээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.