Холын зорилготой “Мөсөн ордон” төслийг ойрын зовлонгоо ялж бүтээв үү?

2021-09-20, 11:55 Цаг үе 482 0
Холын зорилготой “Мөсөн ордон” төслийг ойрын зовлонгоо ялж бүтээв үү?

“Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” хэмээх их эзэн Чингэс хааныхаа үгийг иш татан Монголын төр нийгмийн зүтгэлтэн нэгэн эрхэм улс орныхоо хөгжил дэвшлийн тухай  хэдэнтээ санаа зовинон цувралаар бичиж байжээ. Манай засаг ноёдын үгээр бол улс орны “алсын хараа” ч гэхүү дээ. Устгаад хаячихаагүй л бол урьд нь үндэсний хөгжлийн цогц бодлого, өөр юу ч билээ байсан санагдана. Энэ тухай эс өгүүлэн өгүүлэхэд үе үеийн Монголчуудын мөрөөдлийг биелүүлж байгаа “Мөсөн өргөө” ордоныг барьж байгуулсан нь ёстой л холын зорилготой ажил болжээ. Монголчуудад “Мөсөн өргөө” ордон яагаад чухал байсан талаар өмнө нь өгүүлсэн бол энэ удаа Монголчууд “Мөсөн өргөө” ордоныг хэрхэн хийж, бүтээн байгуулж чадсан талаар хэлэхийг хүслээ.

 

Мэдээж хэрэг огторгуйн байгууламж бүхий дээвэр, урлаг спортын дэвжээгээр солигддог мөсөн талбай, хөргүүр, агаар сэлгэлтийн инженерчлэл бүхий дэд бүтэц гээд Монголчууд бидний урьд өмнө огт хийж үзээгүй бүтээн байгуулалт гэдэг амарханаар хэлэхэд л ойрын зовлон ихтэй ажил бөгөөд манайхны газар нь л олдвдол гадас шиг хатгаад явчихдаг 12 давхаруудаас тэс ондоо.

Гэсэн хэдий ч хийж бүтээх шинэ цагийн түүчээ болж,  хөлдөө канки углаж үзсэн хүн бүрийн, хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлэх  анхны битүү мөсөн ордонг барихаар  Степпе Аренагийнхан 2019 оны хавар, яг л задгай мөсөн талбай хайлж газрын хөрсөнд шингэж, гулгах дуртай багачуудын маань сэтгэлд гуниг авчирдаг тэр л цагаар  хөдөлж эхэлсэн байна.  Өөрөөр хэлвэл бүхэл бүтэн  хоёр  зуун дамжсан Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэх түүхэн төслийг хоёр гуравхан зуныг тойрч бүтээхээр сэтгэлд багтамгүй зүрх  зориг гаргажээ. Сэтгэл, итгэл, мэдлэг  сорьсон энэхүү амаргүй төсөл  Монголчуудын аз заяа түшиж, цасан цагаан зам дээр гарч эхэллээ.   Мэргэжлийн хоккейчин, хоккейн ордны зураг төслөөр олон жил ажилласан нэр хүндтэй эрхэм Марк Хэйнц л гэхэд  мөрөөдөл биелэх “ Мөсөн Өргөө”  төслийн зургийн багт ажиллаж эхэлсэн юм.   Архитектурч Кевин нь монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж мөсөн спортын битүү ордон, спортын цогцолборын барилга байгууламжтай танилцуулж, Монголын Анаграм компанийн  зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгч байв.  

 

Монголд анх удаа олон улсын олимпийн хорооны стандартын шаардлагад нийцсэн улирал үл харгалзан ажиллах анхны битүү ордон барих шавыг 2019 оны 4-р сарын 14-нд “Шинэ яармаг” хороололд тавьж байлаа. Барилга угсралтын ажлыг ч төлөвлөсөн ёсоор 4-р сарын 15-наас эхлүүлэв.     

Үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх  анхны битүү мөсөн өргөөг барих зорилготой үндэсний компаниудын ажилчид, гадны мэргэжилтнүүдтэй хамтран ургах нарнаас үдшийн бүрийг хүртэл зүтгэх ч, эх орон маань аанай л хаврын хавсарга, зуны үргэлжилсэн их усан бороо, өвлийн хүйтнээрээ хүний өөрийнгүй хашрааж байсаан.  Хоккей, уран гулгалт, шорт трейкийн спортын уралдаан тэмцээн өрнөх мөсөн гулгуурт талбайтай өвөл зуны битүү ордон барина гэдэг хойч ирээдүйнхээ төлөө ойрын зовлонгоо ялж хийхээс биш, ялархаж гоншигонож бүтдэг ажил яав ч биш.

Мөрөөдөл биелэх мөсөн өргөө төслийн гол санхүүжүүлэгчээр балансаас хасагдсан хаягдал овоолгоос баялаг бүтээж, улс эх орныхоо эдийн засагт  үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа“Ачит Ихт” ХХК ажилласан бол, тус бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байгаа МАК ХХК,  Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК-иуд ч бас Монголчуудынхаа цасан цагаан мөрөөдлийг биелүүлэхээр хамтдаа зүтгэсэн байна. Тус ордны мөсөн гулгуурт талбай, үзэгчийн танхимын агаар сэлгэлтийн зураг төсөл хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт Европ, Хойд Америкийн 8 баг оролцсноос Австрийн Эй-Эс-Ти (AST) компани шалгарч байсан юм.

 

 

Монголдоо анхных нь болох мөсөн спортын битүү ордны дээврийн төмөр хийцийг Бээжин хотын Ду-Бэй төмрийн үйлдвэрт үйлдвэрлэж мөн компанийн техникийн ажилчдын зөвлөгөө, оролцоотойгоор угсран суурилуулжээ.

 

 

 

Мөсөн Ордны барилгын гадна фасадын хийц төмрийг ОХУ-ын Красноярск хотын төмрийн үйлдвэрт захиалсан бол дээврийн хөнгөн цагаан төмөр хийцийг Бээжин хотын Баоду төмрийн үйлдвэрт үйлдвэрлэн тус үйлдвэрийн инженер техникийн ажилчид барилгын талбайд хүрэлцэн ирж Монголчуудтай хамт  угсрах ажилыг нь гүйцэтгэжээ.

 

 

сонин mn

 

Хойд урд хоёр хөрш, хол ч гэлээ ижилхэн хүйтэн өвөлтэй халуун сэтгэлтэй Канадчууд, дипломат харилцаатай Австри гээд дэлхийн олон улсын нэр хүндтэй компаниуд , мэргэжилтнүүд оролцсон нь энэ төслийг  эв нэгдлийн илэрхийлэл болсон олон улсын төсөл гэдгийг батлан харуулж байна.  Ирээдүйд Монголын хоккейн үндэсний шигшээ баг, уран гулгалт, шорт трейкийн тамирчид цагаан олимпод оролцож, цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй ард түмэн гэдгээ харуулах түүхэн он цагийг ойртуулахаар түүчээлэн зүтгэж буй Үндэсний компаниудын ажилчин залуус хөх тэнгэрт дүүлэн урьд хожид хийгээгүй огторгуйн байгууламжийг хүртэл бүтээж чадсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон саад бэрхшээлээс эхлээд мэдэх мэдэхгүйн зовлон бэрхшээл бүхэн нэгэнт ард хоцорчээ. Үнэхээр холын зорилготой бол ойрын зовлонг ялж болдогийг харуулсан “эх оронч” төсөл юм шүү гэдгийг хэлэхийг хүслээ. Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” маань өндөр үүдээ нээхэд ердөө 9 хоног үлджээ.

 

сонин mn

 

Амралтын өдөр “Мөсөн өргөө” ордноор ороход “алж” байна аа. DJ болж байна битгий зогсоо, дэндүү гоё байна битгий зогсоо... “Don’t stop”. Өвлийн спортын гэр орныхоо өндөр үүдийг нээх ёслолын арга хэмжээнд бэлдэж байгаа бололтой. Үнэхээр ч “Мөсөн өргөө” ордон дэндүү гоё болсон байна билээ. Бас зогсоомооргүй байна...

Манай дарга нар улс эх орныхоо ирээдүйд хэрэгтэй нийгмийн мөрөөдлийг биелүүлсэн нэг нэг сайхан төсөл үргэлжлүүлж хийгээсэй. 

Нийгмийн мөрөөдлийг биелүүлэх цасан цагаан замд гарсан Монголчууд шинэ зүйлд суралцаж, шинэ мэдлэг туршлага хуримтлуулж байна. Монголчууд ойрын зовлонгоосоо салахын тулд холын зорилготой байх нь чухал. Холын зорилго нь бас биелдэг бүтдэг байх нь бүр ч чухал.   

 

 

сонин mn

 

Бичсэн: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419