СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 60 настай иргэн бусдад хутгалуулж амиа алджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 00:49 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 01:02 цагт очиход тус тоотод оршин суух хаягтай, 60 настай эрэгтэй Г бусдад хутгалуулж амиа алдсан байсныг цонхоор орж гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.