"Digital Nation 21" арга хэмжээ иргэдийн дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд бид цахим шилжилтийг угаасаа л дэмжиж байгаа, тийм учраас аж ахуйн нэгжүүдээ хувийн хэвшлийнхнээ дэмжиж оролцсон.
Ер нь дэлхийн олон улс орнууд ялангуяа вакцинжуулалт 60 хувиас дээш явчихсан улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож л байгаа та бүхэн судлаад үзвэл тэмцээн уралдаанаас эхлээд бүгд л нээлттэй болж байгаа. Доторх арга хэмжээнүүдийг ч гэсэн бид нар цаашдаа нээлттэй болгох тал руу л явна гэсэн ийм бодлого барьж байгаа. Үүн дээр шүүмжлэл өрнөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээнүүдийг нээлттэй болгох бодлого барина.
Тийм учраас цаашдаа ч гэсэн гадаах арга хэмжээнүүд дэмжигдэнэ ээ гэсэн үг. Доторх арга хэмжээнүүд ч гэсэн дэмжигдэхийн төлөө байгаа гэж ойлгож болно" хэмээжээ.