Баабар: Хорин жил балайрцгаалаа, одоо амьдарлаа бодоцгооё!?

2021-09-20, 10:06 Нийтлэл 1,036 1
Баабар: Хорин жил балайрцгаалаа, одоо амьдарлаа бодоцгооё!?

Ерөнхийлөгч Хүүкийн санаачлагаар Монголын төр ба мөн Монголын хувийн хэвшлийнхний хамтарсан уулзалт боллоо. Ерэн оноос өмнө Монголд ямар “хувийн хэвшил” гэж Монгол байсан биш, тэгэхээр сүүлийн 30 жилийн хугацаанд энэ хоёр субъектийн анхны нүүр тулсан уулзалт! 1992 онд батласан Үндсэн хуулиар бүхий л өмчийн хэлбэрийг, түүний дотор төрийнхийг оролцуулаад бүгд тэгш эрхтэй гэж заралсан боловч хувийн хэвшлийн аль томорсон нь төрийн дайсанд тооцогдсоор өдий хүрлээ. Энэ талаас нь үзвэл Хүүкийн санаачлага, түүнийг тойрсон энэ цагийн төр төлөөлөгчдийн уулзалт нэн шинэ Монголын түүхэнд том дэвшлийн эхлэл болж магадгүй нигуртай.

Уулзалтын албан нэр нь “төр нь хувийн хэвшлээ сонсох” гэсэн хаягтай. Үнэндээ ч уулзалт албан нэрэндээ тохирсон хандлагатай байсан шүү. Өнөө цагийн ээлжит “төр” тэнд уригдаж очсон хувийн хэвшлийхнийг загнасангүй, ялласангүй, ална хядна булаана дээрэмдэнэ гэж заналхийлсэнгүй, хохиор нь дуудсангүй. Үүнд зориг орсон хувийн хэвшлийнхэн төрдөө гомдлоо илэрхийлцгээв. Дараа нь “сэхээтний төөрөгдөл”-тэй адил хуурч яриулж байгаад хар дэвтэрт тэмдэглэчихгүй л бол “төр” тун даруухнаар тэднийг тэвчээртэй сонслоо. Үүнийг мэднэ биз дээ, 1958 онд Хятадад Мао дарга “Цэцэг болгон дэлгэрэг” уриагаар хүмүүсийг гомдлоо чөлөөтэй хэл гэж хуурч яриулчихаад дараа нь гэнэнчүүдийг бүртгэж аваад цусыг нь хольсон. Үүнийг дуурайж Монголд нам төрөөс сэхээтнүүд санал бодлоо чөлөөтэй хэл гэж уриалж баахан яриулчихаад дараа нь мөн тэмдэглэж аваад хөөрхийсийг “сэхээтний төөрөгдөл” гэж яллаж гарсан.

 

Хуралд (уулзалт?, сонсгол?) хоёр талаас хөндсөн гол сэдэв:

-Цөөн монголчууд нам болж сөргөөцөлдөх, намынхаа дотор бүлэг, фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамд амбиц гарган хүнд сурталдах, нутаг усны угшил харгалзан давуу тал олж талцах зэрэг нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болсоор ирсэн, 

-Төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнууд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлд тулгуурлаж богино хугацааны нэр төр, пиар хөөцөлдсөн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчлөх гэх мэтээр ажлаа явуулах, 

-Ихэнх тохиолдолд нийгмийн сүлжээг цөөн тооны иргэд удирдаж иргэдийн санал бодолд нөлөөлөх, өөрийн үзэл бодлоо иргэдийн үзэл бодол мэтээр ойлгуулах үзэгдэл түгээмэл учир үүнээс болж буруу шийдэл гаргах 

 

Хувийн хэвшлийнхэн ч ийм сэдэв их хөндлөө, төр ч үүнийг зөвшөөрч толгой дохицгоов.

Ерэн оноос өмнө идэж ууж өмсөж зүүдгийнхээ 70 гаруй хувийг хойд хөршөөсөө зээлж хэрэглэдэг байсан ч тэжээгч “нас барсан” учир давснаас өөр юмгүй болсон. Ерэн оноос 2004 он хүртэл хандивлагчид, япончууд, ОУВС, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк бидний хэрэгцээний 40 гаруй хувийг ханган нийлүүлж шинэ тэжээгч болсон. 2004 он хүртэл бид харьцангуй даруу байсан. Харин үүнээс хойш уул уурхайн салбарын тэсрэлтийн хүчээр өөрсдийгөө өөрснөө тэжээж хүчирдэг болсон төдийгүй үндэсний баялаг богино хугацаанд 10 дахин өссөн. Ингээд л бид улс орноороо балайрч эхэлсэндээ. Эхлээд намууд, дараа нь намын мэдлийн төр, төрийн байгууллагууд, үргэлжлээд тодорхой бус бие даасан бүлэглэлүүд балайрч улмаар энэ ньэнгийн иргэдэд халдварласан юм.

Уулзалтад оролцогчдийн ихэнх нь энэхүү 20 жилийн балайрлын бурууг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл рүү хандуулж байна. Гэвч энэ бол нүдэнд ил харагдах төдий мөсөн уулын орой л юм. Үнэндээ твитэр гэхэд Монголд 500 мянга орчим бүртгэгдсэн эзэнтэй гэх боловч 80 хувь нь давхардсан ба хуурамч хаяг, оройлж бичдэг нь 200 орчим жинхэнэ нэр хаягтай хүмүүс л бий. Бусад нь тороол. Нүүр номын хаяг бараг хүн амын тоогоо давж буй боловч өч төчнөөн мянгад хуваагддах болохоор тус болгоноор нь салгаж авч үзвэл “хүч нөлөө” их байх бололцоогүй. Голдуу залуучууд оролцдог инстаграмм, тик ток тэр насныхны үзэл сонирхолыг илэрхийлдэг харилцааны хэрэгслэл учир улс төрөөс нэлээд ангид. Царцаа устгаж тариа будаагаа хамгаалах хөдөлгөөн нам төрөөс зарлангуут дэвхэрдэг болгоныг түүний дотор туулайг юу ч үгүй хядлаа гэдэг шиг зөвхөн хэвлэл мэдээллээс болоод Монгол улс хөгжихгүй байна хэмээн тэдэнд дайн зарлан, халдан цэвэрлэж болохгүй. Хэвлэл мэдээллийн чөлөөт эрх чөлөө бол манай нийгмийн өнөөгийн тогтолцооны амин сүнсний нэг.

Хөгжил дэвшлийг хойш чангааж улс орныг элийрүүлж буй хүчин зүйлийн углуурга өөр юманд буй, хэвлэл мэдээлэл бол тэдний ашиглаж буй маш олон үйлдлийн зөвхөн нэгээхэн хэсэг юм.

Улсын нэгдсэн төсвийн задаргаагаар үзэхээр халамжид өгөх мөнгө төгрөг нь хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөнөөс даваад байгаад тороолууд л дангаар буруутай гэж үү? Ойрхи судалгаагаар 18-34 насны залуусын тэн хагас нь хөдөлмөр үл эрхлэн паразит маягаар амьдарч байна гэх, гэтэл 200 мянга орчим ажлын сул мест хүн олдохгүй эзэнгүй байна. Фэйсбүкийн буруу юу?Төрийн хууль цааз, дүрэм журам нийтэд үйлчлэхгүй тохиолдол нэн элбэг мөртөө үйчлэх болохоороо тодорхой хүн, байгууллага, компани руу онилон рэкэтлэх, тонон дээрэмдэх, хүнд суртал гаргах, далимдуулах, гэмт хэргээс чөлөөлөх, авилга авах зэргээр сүрдүүлэх хэрэгслэл болгон хууль журмыг хилсдүүлэхэд ашигладаг багаж хэрэгслэл болсон ба үүнийг төрийн төлөөлөгч байтугай гэмт хэрэгтнүүд, хулгай дээрмийн бүлэглэлүүд ил цагаан ашиглах болсонд хэн, юу буруутай вэ? 

Монголын авилга, хулгай, дээрмийн бүлгүүд зохион байгуулалттай хүчин болж өсөж томорсоор хууль хүчний байгууллагуудын албан тушаалтнуудтай сүлбэлдэн, биенээ ялаар барьцаалан тэнцвэр бий болгосон. Нийгмийг бүхэлд нь ялзруулан оршиж буй эдгээр гэмт бүлгүүдийн хамгаалах хэрэгсэл нь аяндаа Монголын төр өөрөө болж хувирлаа.

Японы эдийн засагчийн тооцоолсноор сүүлийн 10 жил дахь Монголын экспортын алдагдсан бололцоо 20 тэрбум доллар аж. Энэ бол Монгол төрийн хуульчлан гаргасан шийдвэрийн үр дүн!

Сүүлийн гучин жилд ердөө гурван Засгийн газар л нийгэм улс төр эдийн засгийн шинэ нөхцөлд тохируулсан үндсэн реформ хийж чадсан. Бусад бүх Засгийн газруудын хийснээсээ нураасан нь давамгайлсаар ирлээ. Засаг солигдох бүрдээ урьдахаа үгүйсгэн нурааж дахиад л бүх хэргийг 1921 оноос эхлүүлсээр ирсэн. Ийм л учраас Бямбасүрэнгийн Засгаас хувийн хэвшил буй болгосон нийгэмийн цоо шинэ тогтолцоо, Энхсайханы Засгийн газрын хувьчлал, эдийн засгийн цоо шинэ тогтолцоо, Баярын Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг нутагшуулсан алхам эцэст нь нийтийн зүхлийн бай болж хувирав. Тус болгондоо тун ч богино хугацаагаар тогтож байсан эдгээр гурван Засгийн газрын хийж амжуулсан тогтолцооны буянаар Монгол улс дэлхийн нэн ядуу орноос дундач үзүүлэлттэй орны хэмжээнд хүрсэн төдийгүй өнөөдөр ч хэчнээн хямрал туулаад туулаад, хийснээ нураагаад нураагаад яваа ч, өмнөө 100 оронтой ч гэлдэрч буй ч хөгжил дэвшил амьжиргааны төвшнөөр ардаа 100 орон жагсаан дэнжигнэсээр явна.

Ерөнхийлөгч Хүүкийн санаачилж цуглуулсан хувийн хэвшлийнхэн ба засгийн газрынхны биенээ сонсох уулзалт ихэд горьдлого төрүүллээ. Мэддэг юм шиг, чаддаг юм шиг дөнгөж гарч ирүүтээ улс орноо одоохон диваажинд хүргэнэ гэж цагаан хөөс цахруулж, олдслн жаахныгаа тариалангийн талбайд үр цацаж байгаа юм шиг савируулж байсан өмнөх олон засгийг бодвол хамтарч ажиллахын уриалж буй энэ засаг найдлага төрүүлж (бас л худлаа нааж хулхин дээр сарнай ургуулж байгаа биш бол шүү дээ) байна. Ерөнхий сайд урьдах засгуудыг төлөөлж Монгол төрийн өмнөх балайрлуудынхаа төлөө уучлал гуйж буй нь “Бид энэ замаар явахгүй гэж нялх хүү Улъянов тангаргалав” гэдэг шиг. (Гэхдээ Ленин тэр замаар яваагүй нь үнэн боловч Орос орныг цусанд нь үйчихсэн юм шүү) Шинэ засаг маань биднийг тийм өөр зам руу чирэхгүй биз гэж найдаж байна. Ийм “өөр” зам ч үнэхээр байдаг, бид тэр рүү урьд нь хэд хэдэн удаа орохтой шахсан шүү.

 

Бид биенээ дагаж хуйлран нийтээрээ хорин жил балайрцгаалаа, одоо цөмөөрөө амьдралаа бодоцгооё, тэгэх үү?!

 

Баабар

2021.9.14

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419