Ердийн хулгайч хэнээс юу хулгайлахаа сонгодог бол, улс төрийн хулгайчийг бид өөрсдөө сонгодог
Нийгэмд хоёр төрлийн хулгай байдаг.
1. Ердийн хулгай
2. Улс төрийн хулгай
Эхнийх нь буюу ердийн хулгайч нь бидний:
- Мөнгө
- Цүнх
- Бугуйн цаг
- Үнэт эдлэл гэх зэргийг хулгайлдаг бол,
Улс төрийн хулгайч нь та бидний:
- Ирээдүйг,
- Ажил, хөдөлмөр эрхлэлтийг,
- Боловсролыг,
- Эрүүл мэндийг,
- Бизнес хийх боломжийг хулгайлдаг.
Хачирхалтай нь ердийн хулгайч хэнээс юу хулгайлахаа сонгодог бол, улс төрийн хулгайчийг бид өөрсдөө сонгодог.
Цагдаа ердийн хулгайчийн араас хөөцөлддөг хэр нь улс төрийн хулгайчийг хаацайлж, түүний төлөө ажилладаг.
Бид сохор биш гэж хэлэх дуртай ч ийм үйлдлийн хажуугаар сохор юм шиг л өнгөрдөг.
Хамгийн тэнэг нь бид ердийн хулгайчийг үзэн ядаж, гутаадаг хэр нь улс төрийн хулгайчийн төлөө өөр хоорондоо талцан тэмцэлддэг.
Ийм л үйл явдал манайд болж байх ажээ…
Munkhzaya Otgon