40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2021 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг есдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.