Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсныг ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг зодсон, холбооноос хөөсөн гэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Тэрбээр холбооноос хөөгдсөнөөр Бельградад болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх боломжгүй болсон юм. Түүний жинд тус тэмцээнд боксчин О.Тулга явахаар болсон.
Харин Э.Цэндбаатар сүүлчийн удаа өөрт нь боломж олгож, ДАШТ-д оролцохыг зөвшөөрөөч хэмээн хүсэлт гаргаж, О.Тулгатай халз өрсөлдөх санал тавьсан юм. Түүний санал, хүсэлтийг олон нийт ч ихээр дэмжиж, гарын үсэг хүртэл цуглуулсан юм. Улмаар хоёр тамирчны дунд сорил тэмцээн явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэснээ Боксын холбооны удирдах зөвлөл зарласан байна.