Э.Бат-Үүл: Намаа аваръя

Э.Бат-Үүл: Намаа аваръя

Манай нам дотроо хагаралтай байгааг Монгол улсын иргэн бүр харж, бас мэдэж буй. Харин, энэ хагарал даамжирсаар өдгөө, Ардчилсан Нам “орших уу, эс орших уу” гэдэг хязгаарт хүрч ирээд байгааг олон хүн мэдэхгүй. Тэр бүү хэл, намын олон гишүүд, цөөнгүй манлайлагчид хүртэл асуудал иймдээ тулсныг сайтар ойлгоогүй яваа мэт санагдах юм!

Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд; Монгол Улсын үндэсний эрх чөлөө, жинхэнэ тусгаар тогтнолыг түших улс төрийн хоёр багана нь “Монголын ХХ зууны түүхийн дуудлагаар гарч ирсэн Ардчилсан Нам болон МАН юм” хэмээх “далд ухамсар” манай нийгмийн улс төрийн харилцааг тогтоон барьж ирсэн байдаг. Ардчилсан Нам, МАН хоёрын хооронд үзэл санааны том зөрүү, засгийн эрх мэдлийн төлөө тус тусын хүчтэй амбиц байсан хэдий ч хэзээд “модон сэлмээр л байлддаг” байв. Сонгуулиар ялсан нэгэндээ засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгч, бие биеийнхээ засаглах эрхийг хүлээн зөвшөөрдөг байв. Нэн чухал нь, хэн хэнийхээ оршихуйн эрх, түүний ач холбогдлыг гүнзгий ухамсарлан, хүндэтгэн үзсээр ирсэн. Гэтэл, Амарбаясгалант тэргүүтэй МАН-ын шинэ үеийн удирдлага гарч ирснээс хойш “хоёр баганын зарчим” хөсөрдөж, манай намыг “чадвал устгах” зорилготой үйл ажиллагаа, явуулгууд эхэлсэн. Хамгийн харамсалтай явдал нь тэдний гар хөл бологсод манай нам дотор бий болоод,улам бүр хүчийг авахдаа хүрсэн байна. Ардчилсан Намыг “хорлон сүйтгэх” нь МАН-д “зардаг” бизнес болж байгаа юм биш биз?! гэж хардмаар, хармаар явдлууд сүүлийн үед манай нам дотроос олон гарах болсон. Үүний нэг тод жишээ нь дөнгөж нөхөн сонгууль эхлэх үетэй зэрэгцүүлэн, УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хэсэг журмын нөхдийг хөөсөн, зориудын санаатай хорон акц мөн болно. Сонгуульд эв нэгдэл хамгийн чухал гэж мэдсээр атлаа шүү!

Коммунист, фашист намуудад л “гишүүнээ хөөнө” гэсэн бүдүүлэг ойлголт байдаг юм. Харин, ардчилсан намууд, тэр тусмаа баруун төвийн үзэлтэй намуудад, хүний улс төрийн эрхийг намын удирдлага нь үгүйсэгдэг балай явдал үгүй билээ. Зөвхөн үзэл санаанаасаа “урвасан” тохиолдолд, гишүүнийхээ улс төрийн карьерийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх төдий л арга хэмжээ авдаг!

2016 оны намрын Үндэсний Бодлогын Хорооны Хурлын хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, намын дарга асан С.Эрдэнэ нарыг Ардчилсан Намаас хөөх тухай шийдвэр гаргах гэж тухайн үеийн удирдлага муйхарлаж байхад нь миний бие зад эсэргүүцэж таслан зогсоосны гол шалтгаан бол, миний ардчилсан баруун төвийн үзэл маань байсан бөлгөө. Тэр үед Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг хөөсөн бол нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Ардчилсан Намын дарга болох тухай мөрөөдөх ч эрхгүй үлдэх байсан юм. Өдгөө МАН-ын даргын зөвлөх болоод байгаа Х.Баттулга, Тувааныг “хөөсөн” С.Эрдэнэ хоёр тэр өдрийг тод санах ёстой!

Манай намд, жирийн гишүүн байхдаа ардчилсан үзэлтэй, дарга болохоороо дарангуйлагч болчих гээд байдаг лидерүүд цөөнгүй байсан. Эрх мэдэл дагаж өөрчлөгддөг үзэл санаа бол үзэл санаа биш юм. Тэр бол зүгээр л жижигхэн дүр гаргагч карьерист төдий этгээдийн байгаа царай юм. Ийм, үзэл санаа төлөвшөөгүй карьеристуудаас болж манай нам хагараад, одоо мөхлийн ирмэг дээр ирээд байна! Ардчилсан Нам мөхвөл Монголын ардчилал хамгаалагчгүй үлдэнэ. Монголын ардчилал хамгаалагчгүй үлдвэл Ардчилал устана. Ардчилал уствал Монгол орон үндэсний эрх чөлөө-тусгаар тогтнолоо алдана. Монгол хүн бүр өөрийн эрхээр амьдрах эрх чөлөөгөө алдана. Ингэж бодоод үзвэл, Монгол болон монголчууд Ардчилсан Намаа алдвал ямар гай түйтгэр болох нь ойлгомжтой.

Ардчилсан Намын ачаар л Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олж авсан. Ардчилсан Намын ачаар л монгол хүн, бусдын эрхээр “жаргах” бус, өөрийн эрхээр амьдрах хувьтай болсон. Тийм болохоор Ардчилсан Нам Монголын түүхэнд “алтан үсэг”-ээр бичигдэнэ.

Ардчилсан Намын гишүүд ээ! Ардчилсан Нам түүхэнд алтан үсгээр бичигдчихээд мөхөхдөө тулах ёсгүй. Ардчилсан Нам оршин байвал эрх чөлөөт Монгол оршин байна. Ардчилсан Нам уствал эрх чөлөөт Монгол мөхнө!

Тийм учраас Ардчилсан Намынхан бид өөр хоорондын гомдлоо хойш тавьж, зоригоо чангалан нэгдэж, намаа аврах хэрэгтэй! Монголдоо буян, ачаа түгээсээр амьдарцгаая! Бид ийм хувь ерөөлтэй байх ёстой улс!Түүх бидэнд оноосон хувь ерөөлийг гутаах эрх бидэнд үгүй!

Нэгдэцгээе! Бид нэгдсэн үедээ ямагт ялж байсан юм шүү! Намаа нэгтгэх энэ цагийн түүхэн хариуцлага Цогтгэрэл,Тулгат хоёрт очсон! Манай хоёр залуу лидерүүд санаачлагыг гартаа авах цаг нь болсон байна!

 

Ардчилсан Намыг минь хөх тэнгэр ивээх болтугай!

Монгол Улсын Баатар, АН-ын гишүүн С.Бат-Үүл

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419