МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр фанатад ногоон талбайд гарах боломж олголоо
Монголын хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том тэмцээн болох “Hisense” үндэсний дээд лигийн 12-р тойргийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.
Хөлбөмбөг сонирхогчдын удаан хүлээсэн дээд лигийн тоглолтууд 8-р сарын 1-ээс үзэгчгүйгээр зохион байгуулагдаж, Монголын хөлбөмбөгийн хорхойтнууд Hisense-ийг цэнхэр дэлгэцээрээ үзэж байгаа билээ.
Халдвар хамгааллын хатуу дэглэмийн дагуу ганц ч үзэгч ногоон талбайдаа хүрэлцэн ирж, цэнгэлдэх хүрээлэнд тоглолтуудаа үзэх боломжгүй байгаа. Гэсэн хэдий ч МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд ганцхан тоглолтын өмнө оюуны бэрхшээлтэй хоёр хүүг ногоон талбайд гаргаж, бэлэг барилаа.
Дээрх хүүхдүүд “Атлетик 220” “Хангарьд” багуудын тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд дуустал нь үзээгүй ч ногоон талбайд хөл тавьсандаа туйлын баяртай байв. МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд аутизм болон дауны синдромтой хүүхэд багачуудад хөлбөмбөг тоглох боломжийг олгож хамтран ажилладаг. Мөн Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран дэмжин ажилладаг гэдгийг дуулгахад таатай байна.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО
THE MONGOLIAN FOOTBALL FEDERATION GIVES OPPORTUNITIES TO DOWN SYNDROME AND AUTISM FAN BOYS
The 12th weeks of Hisense Premier League of Mongolia, that has started since 1 August 2021 had successfully organized behind closed doors in high safety and security of COVID 19 prevention. All matches are live streamed by SPS TV, the partner with the MFF, due to no entrance for spectators.
However, for respecting social responsibility activities of the MFF, 2 autism and down syndrome children who were so surprised and happy, marched together with Khangarid FC vs Athletic 220 FC to the stadium. It tells story to other children that there is chance to play football.
We are also planning to organize variety of projects with other NGO such as Mongolian Blind Football Federation.
ONE TEAM – ONE GOAL