Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ
Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочийн нэг нь 13 цагийн үед машиныхаа автомашиндаа нас баржээ.
Тус автомашиндаа нас барсан талийгаач “Говийн нар” компанийн жолооч байжээ.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш жолооч нар олон хоногоор дугаарлаж, машиндаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байр руу зөөх гэж байх үед уг харамсалтай хэрэг болжээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж байгаа аж.