ХААН Банк “IT-ийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

ХААН Банк “IT-ийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж буй энэ үед цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг  амжилттай хэрэгжүүллээ.

Амжилтад тэмүүлэн шинийг эрэлхийлэгч, бүтээлч залууст онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой энэхүү хөтөлбөрт 300 гаруй залуус хүсэлтээ ирүүлснээс 5 үе шаттай сонгон шалгаруулалтын дүнд шилдэг 18 оюутан  шалгарсан билээ.

Эдгээр залуус сүүлийн хоёр сарын хугацаанд ХААН Банкны холбогдох газарт цалинтай дадлага хийж, өнгөрсөн баасан гарагт батламжаа гардан авлаа. Цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудаас 8 дадлагажигч энэ оныг дуустал үргэлжлүүлэн ажиллаж, улмаар их сургуулиа төгсөх хүртлээ дадлагажих боломжтой болсон бол нэг оюутан ХААН Банкны хамт олонтой нэгдэж, үндсэн ажилтнаар ажиллахаар боллоо. Харин бусад оюутны хувьд сургуулиа төгссөний дараа ХААН Банканд ажилд орох боломж нээлттэй аж.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банк бол хүн өөрөө хичээвэл карьерийн хувьд өсөн дэвжих боломжоор дүүрэн, шинэ зүйлийг хийж, бүтээж, туршиж, амьдруулан нутагшуулж болдог байгууллага гэж би хардаг. Та бүхнийг энэ хамт олны нэг хэсэг байх, хамт ажиллахад ямар байдаг вэ гэдгийг төлөөлөх, зөв, үнэн мэдээллийг өгөх хүмүүс байгаасай гэж хүсэж байна” гэж өгүүлсэн юм. Мөн энэ үеэр Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд “Банкийг зөвхөн бизнесийн байгууллага гэж хардаг, ойлгодог үе өнгөрч байна. Бидний хувьд өөрийн гэсэн технологийг бий болгож, цахим шилжилт хийж буй. Өөрөөр хэлбэл, өдөр өдрөөр технологийн компани болон тэлж байгаа энэ үед шинэ мэргэжилтнүүд, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ тэлэх нь маш чухал” гэж онцолж байлаа.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орчин үеийн хамгийн шинэ, дэвшилтэт техник технологиуд дээр ажиллаж, банкны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит хувь нэмрээ оруулсан тухай сэтгэгдлээсээ дадлагажигч Б.Баярбаатар хуваалцахдаа “Энэ хөтөлбөрт хамрагдаад ХААН Банканд үндсэн ажилтнаар ажиллах болсондоо маш их баяртай байна. Өнгөрсөн 6-р сард дадлага хийхээр ирж байхдаа юу хийх, хэрхэн ажиллах талаараа бодож төсөөлсөн зүйлгүй байлаа. Дадлагажих явцад биднийг зааж чиглүүлэн, сурч мэдэх боломж олгосонд баярлалаа” гэсэн юм. Мөн дадлагажигч Э.Эрмүүн “ Би “Томүжин” альтернатив сургуулийн 12-р ангийг төгссөн. Зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүслээр дадлагажих хүсэлтээ гурван газарт гаргаад энэ хөтөлбөрт тэнцсэн. Дадлага хийхдээ мэдэж сурсан бүх зүйл маань цаашид надад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.  Би цаашид хиймэл оюун ухаан, data science чиглэлээр суралцах хүсэлтэй” гэв.

Ташрамд, чадварлаг, манлайлагч мэргэжилтнүүдийг сурган бойжуулах “IT-ийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419