Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ариун цэврийн байгууламжаа шинэчлээрэй
Амьдран буй хотын маань хөрсний бохирдол сэтгэлийг тань чилээж байна уу? Таны болон хайртай хүмүүсийн тань эрүүл мэнд, ая тухад шууд нөлөөлөх хөрсний бохирдлыг бууруулахын төлөө та бид юу хийж чадах вэ?
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж буй агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах шийдлийг ХААН Банк санал болгосоор ирсэн. Тодруулбал, бид банкны өөрийн эх үүсвэрээр “Ногоон зээл” санал болгодгоос гадна 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг мөн олгож буй билээ.
Харилцагч та ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангасан, байгальд ээлтэй болгож, учирч болзошгүй олон эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ сэргийлэхийн зэрэгцээ амьдрах орчноо эрүүл, ая тухтай болгохыг хүсвэл жилийн 2 хувийн хүүтэй “Ногоон зээл”-ийг бид санал болгож байна.
ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс эко ариун цэврийн байгууламж худалдан авч суурилуулах харилцагчдадаа зориулан 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 2 хувийн хүүтэйгээр олгоно.
Байгаль орчноо хамгаалан, эко сонголт хийхийг хүссэн харилцагч та бүхэн банкнаас тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгох ёстой юм. Мөн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид мөн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой.
Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.
Ногоон хөгжлийг дэмжигч ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.