Сайн багш бол бурхнаас өгсөн бэлэг
Өссөн орчин, амьдарсан цаг үеэс хамаарч хүн бүрт сайн багштай учрах боломж харилцан адилгүй байдаг.
Аристотелийн тодорхойлсон хүнд нөлөөлөх дараах 3 чанарыг эзэмшсэн хүнийг сайн багш гэнэ.
- 1. ETHOS (Ёс зүй) буюу хүнлэг чанар, ёс суртахуун, гайхамшигт намтар, дотно дулаан харилцаа, мэдлэг туршлагаараа бүгдэд хүндлэгдсэн
- 2. PATHOS (Мэдрэмж) буюу бусдыг сонсож, ойлгож, мэдрэх онцгой чадвартай
- 3. LOGOS (Логик) буюу өргөн мэдлэгтэй, ойлгомжтой яриатай, аливаа зүйлсийн учир холбоосыг нь тайлбарлах асар их туршлагатай
дээрх гайхамшигт чанарууд хүн бүрт адилгүй.
Өндөр LOGOS -той багш (teacher) -тай учирсан сурагч олон зүйлсийн утга учрыг насан туршдаа мартахгүй болтлоо сурч, ойлгосон байдаг.
Гайхалтай PATHOS бүхий багш (tutor, coach) -аас зөвлөгөө авдаг хүмүүс амьдралд бага алдаж, нийгэмд тустай, ойр дотныхондоо халамжтай хүн болон төлөвшдөг.
Маш ховор ETHOS-той хүн (mentor) -д шавь орсон хүний амьдрал хамгийн сайн тал руу бүрэн өөрчлөгддөг.
Тиймээс хүн бүр сайн багшийг олж шавь орохыг эрмэлзэх шаардлагатай. Сайн багш нь таны багш, эсвэл багш хүн байх албагүй. Энгийн ажил амьдралдаа сэтгэл зүрхээ өгөн ажиллаж байгаа хэн ч байж болно. Таны хажууд байгаа хүн байж ч магадгүй.
Сайн багштай болоход нас оройтдоггүй. Сайн багш хөлс нэхдэггүй, насан туршийнх байдаг.