Өмнөд Монголын Засгийн газрын тэргүүнээр Ван Линься сонгогджээ
Өмнөд Монголын Өөртөө Засах орны Ардын төлөөлөгчдийн хурлын тав дахь чуулганаар энэ сарын 9-нд Ван Линься Засгийн газрын тэргүүнээр сонгогдлоо.
Ван Линься 1964 онд төрсөн, Монгол үндэстэн. Хөх хотын Коммунист намын тэргүүн. Ляонин их сургуулийг төгсөөд Үэнтсигийн Санхүү, эдийн засгийн их сургуульд багшилсан. 2000 онд гүн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мөн эдийн засгийн бакалавр цолтой. Шэньси мужид дэд даргын ажил хашиж байгаад 2016 онд Өвөр Монголд томилогдсон.