Хан-Уул дүүрэгт байрлах Капитрон банкинд өнөөдөр халдлага гарчээ. Тус банкны салбарт 17:15 цагийн үед нэгэн иргэн үйлчлүүлж байхдаа теллерт нь хутга тулгаж, дээрэм хийхийг оролдсон байна. Улмаар тухайн этгээд банкны теллерийг гэмтээсэн гэх мэдээлэл байна.
Зургаан жилийн өмнө буюу 2015 онд тус банкны Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн салбарт мөн л халдлага гарч байсан билээ. Гэмт этгээд тухайн үед 20 орчим сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийн алба хаагчид төд удалгүй мөнгө болон дээрэм хийсэн иргэнийг барьж байсан юм.
Бид уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ажиллаж байна.