УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2021 оны 09 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. |
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()