Хүн мөргөж, гүүрэн дээрээс унасан машинд хятад иргэд явж байжээ
Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ноцтой осол гарч нийгмийг донсолгоод авсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн И март худалдааны төвийн хойд зам буюу Сэлбийн гүүрэн дээр “Ланд круйзер 200” маркийн автомашин явган зорчигч мөргөж гэмтээгээд, хашлага даван гүүрнээс унасан. Тус машинд дөрвөн иргэн байсан аж. Тэд тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Тэгвэл хүн мөргөж, гүүрэн дээрээс унасан машинд дөрвөн хүн байсны хоёр нь гадаад иргэд байсан байна. Тус машинд БНХАУ-ын хоёр иргэн явжээ. Ослыг тухайн үед БНХАУ-ын иргэний эхнэр болох монгол эмэгтэй гаргасан хэмээн мэдүүлжээ.