Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг саатуулжээ
Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг өчигдөр /2021.09.07/ орой Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна.
Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Шалгалтын хүрээнд түүний ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийжээ.
Д.Цогтжаргал нь өмнө нь татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад тус газрын дэд даргаар томилогдож байв.