Төрийн агентлагийн зарим дарга нар тэрбумын хөрөнгөтэй

2021-09-08, 10:00 Цаг үе 593 0
Төрийн агентлагийн зарим дарга нар тэрбумын хөрөнгөтэй

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө, орлогыг танилцуулж байна.

 

АРХИВЫН ДАРГА 20 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, 52 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

 

сонин mn

 

С.Энхбаатар /Архивын ерөнхий газрын дарга/

 

С.Энхбаатар 2016 онд Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдож, 2018 оноос даргын алба хашиж буй. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал сүүлийн хоёр жил орлого нь тогтмол өсчээ. Өнгөрсөн жилийн нийт хөрөнгө 21.9 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийнх  39 сая төгрөг байна. Харин 407 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын жижиг машин,Toyota, Mark x- 1 машинаас гадна 10 хоньтой. Мөн эзэмших зориулалттай хоёр га газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 52 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

ГАЗРЫН ТОСНЫ ДАРГЫН ХӨРӨНГӨ 100 САЯАС ТЭРБУМ БОЛЖ ӨСЧЭЭ

 

сонин mn

Х.Хэрлэн /АМГТГ-ын дарга/

 

Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байна.

Гэтэл 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд  1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ.

Харин гэр бүлийн гишүүд 25  сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр  2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай.

425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг.

 

ИРГЭН ХАРЬЯАТЫН ДАРГА Н.УУГАНБАЯР 95 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

 

сонин mn

Н.Ууганбаяр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга

 

Гадаадын иргэн, харьяатын дарга Н.Ууганбаярын жилийн орлого 317.2 сая. Харин гэр бүлийнх нь 28.1 сая төгрөг байна. Тэрээр 234 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. 130 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 машинтай. 20 сая төгрөгийн 14 адуутай. Газрын хувьд өөрийн эзэмшлийн 0.05 га, өмчийн -700м2 газартай.

Эдгээр нь 20 сая хүрнэ. Мөн 95 саяын үнэт эдлэл, 75.5 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой, Түмэн шувуут, Сесилиа сора компаниудад 4288, 25000 ширхэг хувьцаа эзэмшдэг.

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРГА 100 ХОНЬ,10 ҮХЭР, ТАВАН АДУУТАЙ 

 

сонин mn

Б.Ганзориг /Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга/

 

Б.Ганзориг 2017 оноос хойш захирлын албан тушаал хашиж буй.

Тэрээр өмнө нь Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажиллаж байсан.

Б.Ганзоригийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг сонирхвол, эхний жил  16.4 сая төгрөгийн орлоготой байсан бол гурван жилийн хугацаанд 22.9 болж нэмэгджээ. Мөн 110 сая төгрөгийн нэг орон сууцтай. Тээврийн хэрэгсэл байхгүй. 15 сая төгрөгөөр үнэлэгдэх хонь-115, үхэр-10, адуу тав бий. Өөрийн эзэмшлийн м2-1 газартай.  30 сая төгрөгийн үнэт эдлэл, 2.4 саяын хадгаламжтай гэж мэдүүүлсэн байна. 

 

НИСЭХИЙН ДАРГА 215 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ

 

сонин mn

 

Б.Алтанцом /ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

 

Б.Алтанцом ИНЕГ-т сүүлийн хэдэн жил даргын алба хашиж байна. Тэрбээр тэргүүн дэд даргын албыг гурван жил хашсан бол 2020 онд дэд дарга болж, тус газрын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлснөөр түүний оронд одоо даргын түр орлон гүйцэтгэгч хийж буй юм.

Б.Алтанцом даргын нийт орлого нь 70.4 сая. Гэр бүлийн гишүүдийнх 58.2 сая төгрөг. 215 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Ford, Explorer- 1 машинтай. 73.2 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК-д 3216  ширхэг хувьцаатай.

 

ХАЛАМЖИЙН ДАРГА 10 АДУУ, 11 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ

 

сонин mn

Л.Дашдэмбэрэл /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга/

 

Л.Дашдэмбэрэл өмнө нь хоёр жил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд даргаар ажилласан. Харин одоогийн байдлаар  түр орлон гүйцэтгэгч хийж байгаа.  Түүний нийт орлого 12 сая.

Гэр бүлийн гишүүдийнх 50 сая. Харин 180 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 автомашинтай. Адуу-10, 11 сая төгрөгийн үнэлгээтэй газартай.

33.4 сая төгрөгийн хадгаламж, Хаан Шонхор, МАТ трейд компанид  хувьцаатай.

 

ОЮУНЫ ӨМЧИЙН ДАРГА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

 

сонин mn

Б.Энхсүх /Оюуны өмчийн газрын дарга/

 

2017-2019 онд Тагнуу­лын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад 2020 онд Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон юм. Дэд дарга байхдаа 38 сая төгрөгийн орлоготой байсан бол шинэ албанд томилогдсон жилээ 32.3 сая гэж мэдүүлжээ. Гэхдээ тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, гурван автозогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1-тэй.  188 сая төгрөгийн үнэт эдлэл, 530 саяын хадгаламжтай юм байна.  Түүнийг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

 

ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГА  ГУРВАН ОРОН СУУЦТАЙ

 

сонин mn

Д.Зоригт /НДЕГ-ын дарга/

 

Даатгалын газрын дарга Д.Зоригт 58.5 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийнх 13.9 сая төгрөг байна.

150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, зуслангийн байшин нэгтэй гэж мэдүүлжээ.

Жижиг оврын ачааны машин,Hyundai, Porter- 1,Суудлын жижиг машин,Toyota, Prius XW20- 1-тэй.

62 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 15 саяын үнэт эдлэл, 253 сая төгрөгийн хадгаламжтай.

Бумба-Хүнс, Хайтек медиа групп, Эрдэнэс таван толгой, Талх чихэр компанид  50852, 33, 3216, 208 ширхэг хувьцаатай.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419