Монголын боксын холбоо өчигдөр ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ.
Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан. Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.