Жолооч нар 10 дугаар сарын нэгний дотор торгуулиа төлбөл Өршөөлийн хуульд хамрагдана
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар аравдугаар сарын нэгний дотор торгуулийн 50 хувийг төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой. Энэ тухай Өршөөлийн тухай хуулийн наймын гуравт тодорхой заажээ.
Заасан хугацаанаас хойш торгуулиа төлсөн тохиолдолд энэхүү хуульд хамрагдахгүй. ХЗДХЯ-ны мэдээллээр, Өршөөлийн хуульд хамрагдах заалттай 76 тэрбум төгрөгийн торгууль байгаагаас 93 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний шийтгэл ажээ.