СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаандаа тоглож байсан бага насны хүүхэд жорлонд унаж амиа алджээ
Модон жорлонд, бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16-р хороонд байрлах нэгэн айл бага насны хүүхдээ хашаандаа тоглуулж байсан байна. Улмаар нэг нас гарантай хүүхэд онгорхой жорлон руу унаж, амиа алдсан аж. Хэргийг өдгөө ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.