СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилга дээр ажиллаж байсан 52 настай эрэгтэй тогонд цохиулж амиа алджээ
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хангарьд ситигийн урд барилга дээр ажиллаж байсан байсан 52 настай эрэгтэй өчигдөр /2021.09.01/ 09:00 цагийн үед тогонд цохиулж амиа алджээ.
Түргэн тусламжийн автомашин хугацаа алдалгүй очсон ч, иргэний амийг аварч чадаагүй байна. Хэргийн газарт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.