МИАТ: Энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй
Энэ сарын 10, 11-нд үйлдэх Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй болсон талаар "МИАТ" компаниас мэдээлжээ.
Учир нь Улаанбаатар-Сөүлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдсан тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу зорчигч тээвэрлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд энэ сарын 10, 11-нд Сөүл рүү нисэх тасалбар захиалсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг анхааруулав.
Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүүй.