Солонгост ажиллах иргэдийн квот 1300-600 болж буурчээ

2021-09-02, 10:46 Цаг үе 498 1
Солонгост ажиллах иргэдийн квот 1300-600 болж буурчээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт эхэллээ. Цар тахлаас үүдэн хоёр жил хил хаасантай холбоотойгоор тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломж хязгаарлагдаад байсан юм. Тэгвэл ямартаа ч энэ оны сүүлчээр болон ирэх жилүүдэд ажиллаж амьдрах иргэдийн нөөцийг бэлтгэх зорилготой хэлнийн түвшин тогтоох шалгалт эхлээд байна.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ  оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлжээ. Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу ийнхүү энэ сарын  01-нээс аравдугаар сарын 19 нд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын  байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулна. Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм байна.

Эхний өдөр 120 иргэн шалгалтаа өгөхөөр ирсэн байв. 30,30 аар нь дөрвөн ээлжээр авч эхэлсэн юм. Солонгосын талаас энэ жил 676 хүний квот ирүүлжээ. Өмнөх жилүүдэд 1200-1300 орчим иргэнийг  гэрээгээр ажиллуулах квот ирүүлсэнтэй харьцуулбал ийнхүү нэг дахин буураад байна. Буурсан  гол шалтгаан нь “Covid-19” -ын тархалттай холбоотойгоор тус улс гадны орны иргэд хүлээж авахгүй байгаатай холбоотой аж. Нөгөөтэйгүүр, аж үйлдвэрийн салбарт технологи хөгжихийн хэрээр хүний гараар хийлгэх ажил  багассантай холбоотой байх магадлалтай. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахдаа хариуцлаггүй ажилласан зарим нэг иргэдээс шалтгаалж байгаа бололтой гэж  Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах ярьсан юм. 

 Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байгаа юм байна. Тусгай шалгалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно гэлээ.

 

9000 хүн бүртгүүлэхээр хандсан ч хэлний бэрхшээлээс шалтгаалж 3469 хүн тэнцжээ

Өнгөрсөн зургадугаар сард Солонгос улсад хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэд хэлний шалгалт өгөхөөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим шалгалтын хуудаст нийт 9000 гаруй хүн хандсан хэдий ч ихэнхдээ Солонгос хэлээр асуусан  асуултад хариулж чадахгүй байх, түүнчлэн төлбөрөө барагдуулаагүй зэргээс шалтгаалж 3469 иргэн тэнцжээ. Өчигдрийн байдлаар эхний ээлжинд  хэлний шалгалт өгөх ёстой 30 хүнээс 25 нь ирж таван хүн нь тодорхой бус шалтгаанаар ирээгүй байлаа. Эдгээр хүмүүсээс 100-гаас дээш оноо авсан нь зөвхөн 1.8 хувийг эзэлж байв. Үлдсэн нь яагаад тэнцээгүйг зохион байгуулагчаас тодруулахад тухайн үед бүртгүүлэхдээ  цахимын ард хэн нэгэн хэлний мэдлэгтэй хүнтэй хамтарч бүртгэлийн хуудсаар тэнцсэн байх магадлалтай хэмээсэн юм. Түүнчлэн өмнөх жилүүдийн шалгалт өгөх байдлаас анзаарахад бүртгүүлсэн хүмүүсийн 24 орчим хувь нь шалтгалтаа ирж өгдөггүй гэж байлаа. Одоогоор Солонгос улсад гурван жилийн хөдөлмөрийн гэрээгээр 6900 орчим иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээтэй байна. Мөн 2018,2019 оны нөөцөд бүртгэлтэй БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршсан 872 иргэн байна. Эдгээрийн 500 иргэний цахим виз гарсан хэдий ч “СОVID-19”-өөс шалтгаалан явж чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 20-нд шалгалтын хариуг зарлах журамтай. 

Шалгалт өгч буй иргэнтэй яриа өрнүүлэхэд “Солонгос улсад гэрээгээр ажиллах хүмүүс хамгийн түрүүнд солонгос хэлээ дээшлүүлэх шаардлагатай. Хэлний мэдлэг дээр өндөр оноо авахын тулд БНСУ-ын Цагаачлалын албанаас зохион байгуулдаг солонгос хэлний Нийгмийн нэгдсэн хөтөлбөрт онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөөд хэлний түвшин тогтоож, сургалтанд хамрагдах хэрэгтэй”  гэсэн юм. 

Монгол Улсын иргэн 60 сар ба таван жилээс хэтрэхгүй хугацаанд ажиллаж амьдарч байгаа тохиолдолд сард 40 мянган вон төлж Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдаж байна. Ингэснээр ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэх аж.

 

Е-7-4 визний тухай

Е-7-4 виз нь 2017 оноос БНСУ-д хэрэгжиж эхэлсэн ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз юм. Солонгос Улсад таван  жилээс дээш ажилласан Е-9, Е-10, Н-2 визтэй гадаад иргэн энэхүү визийг мэдүүлэх эрхтэй. Харин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн, цагаачлалын албаны хуулийг дөрөвөөс  дээш удаа зөрчсөн бол энэ визийг мэдүүлэх боломжгүй болно. БНСУ Е-7-4 визийг хэрэгжүүлэх гол зорилго нь гадаад ажилчдын хууль бус болох тоог бууруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг ур чадвартай ажиллах хүчнээр хангах, гадаад ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд оршиж байна. Жилд 1000 квоттой бөгөөд энэ нь дотроо ердийн, тусгай гэсэн хоёр  төрлийн квот байна. Үндсэн болон сонголтот шалгуураар оноо тоологддог. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдээс нийт 50 орчим хүн Е-9 визнээс Е-7-4 виз рүү ороод байгаа тухай мэдээлж байна. Одоо Е-7-4 визний 2021 оны анхны улирлын ердийн квотоор сонгон шалгаруулах шалгалт ийнхүү үргэлжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419