Нөхөн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 18-нд үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
Нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж дууслаа. Ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан.
Тэгвэл нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах хуулийн хугацаатай. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.