Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болно.
Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг мөн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулийн 29.2-т заажээ.
Энэ хуулийн хугацаа 2021.8.26-ны өдрөөс 2021.9.01-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн дотор намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусгах нь.
-ЕСДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ДОТОР ХОМ-ЭЭ МЭДҮҮЛНЭ-
Ингээд есдүгээр сарын 04-ны дотор буюу хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.