Цэргийн дуу бүжгийн чуулгынхан нэгнээ зодож, хүнд гэмтээжээ
Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр ЦДБЭЧ-ынхан Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан сурталчлах, хилийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах үүрэг хүлээсэн эрхэм дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож танхайрчээ.
Ингээд амралтад очсон чуулгынхан архидан согтуурсны улмаас 41 настай дуучин, ахлагч эмэгтэй Б гэгч, 25 настай У-г зодож, хүнд гэмтээсэн байна. Хохирогч бүсгүй мөн л ахлагч цолтой бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, гэмтлийн зэргээ тодорхойлуулжээ. Мөн хохирогч У Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчээ.
Цэргийн дуу бүжгийн чуулгын хормейстер, дэд хурандаа А.Ариунзаяа цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүй уг хэргийг хав дарах тушаал буулгасан байна.