Хорхой асаасан койны цаадах хачиргүй үнэн

Хорхой асаасан койны цаадах хачиргүй үнэн

Дөрвөн монгол залуу 30 тэрбум төгрөгийн койныг тэр дор нь босгож орхив, монголчуудаасаа. Койны ирээдүй, цахим мөнгөний маргаашийг дэлхийн цараанд харвал, жижиг хөрөнгө оруулагчдад боломж олгосон шийдэл гэх мэт өнцгөөс нь тандвал олзуурхмаар шалтгаанууд байна л даа. Гэхдээ яг өнөөдөр хийх алхам мөн үү, монгол залуугийн нэрээр нэрлэгдсэн койныг худалдаж авсан хүмүүс ашиг өгөөж хүртэж чадах уу, ер нь дэлхийд ямар нэгэн орны хэн нэг иргэн улс дотроо койн гаргасан жишээ бий юү гэсэн асуулт тавихаар эргэлзээтэй зүйлс өчнөөн байна.

Наад захын жишээ гэхэд л дэлхийд улс дотроо буюу local түвшинд койн гаргасан кейс алга. Шалтгаан нь их энгийн. Улс орнуудад “Хэрвээ койн гаргавал ингэнэ, тэгнэ” гэсэн хязгаар, хориг бүхий журам, хууль үйлчилдэг учраас тэр. Тухайн улсуудын төв банк, холбогдох байгууллагуудаас нь элдэв босго, шаардлага тавьдаг болохоор тэр улсын тийм компани улс дотроо койн гаргалаа гэсэн мэдээлэл цацагддаггүй гээд ойлгочихож болно. Тийм учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг гэж эдийн засагчид онцолдог. Шалтгаан нь мөн л энгийн.

Олон улсад яг таг нарийн зохицуулалт байхгүй учраас. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага л цахим мөнгөний талаар журам гаргаж байв, 2016 онд. Олон улсад үүнээс өөр ямар ч зохицуулалт байхгүй учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг юм билээ. Сүүлийн жишээ гэхэд Энэтхэг, Хятад улс 2018, 2019 онд нийтдээ 7000 төрлийн койн гаргаад дууссаныг цахим мөнгөний зах зээлийн мэдээг сонирхож хардаг хэн бүхэн мэдэж байгаа.

Тэдний койн гаргах гэсэн оролдлогуудыг анзаарах нь ээ тэг доллараас эхлээд 10, 100 доллар руу цойлж, буцаж буусаар эргээд тэг рүүгээ уруудсан түүхүүд өчнөөнөөрөө. Тийм учраас л цахим орчинд монгол залуусын босгосон 30 тэрбумын койн тойрсон элдэв шүүмж халуун сэдэв хэвээр байна. Дэлхийд амжилттай яваа цахим мөнгөнүүд өндийж босох гэж багагүй хугацаа зарцуулсныг интернэтээс олоод харчих боломжтой. Түүхийг нь сонирхоод харахаар дэлхийн инфлүнзерүүдийн тусламжтайгаар босч ирсэн гэх нийтлэг өнгө анзаарагддагийг дурдахад илүүдэхгүй байх.

Манайд босоод буй 30 тэрбумын койн тойрсон олон асуултаас “Үнэхээр өсгөж чадах уу, яг яаж өсгөх вэ” гэсэн асуулт олны анхаарлыг татаж байгаа. Койн босгосон залуус “Олон улсын зах зээл дээр тоглоно” гэсэн утгатай ерөнхий хариу өгөөд буй. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг “Койн бол нэг төрлийн компьютерийн код. Энэ кодны цаана ямар нэгэн бизнес, бодит зүйл байхгүй. Тэр утгаараа бид койныг хөрөнгө оруулалтын түвшинд харахгүй байгаа. Блокчейн дээр суурилсан цахим мөнгөнүүд гарч байна. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байна л даа. Нэгдүгээрт бэлэн мөнгө төлбөрийн хэрэгсэл болох чадвартай байдаг.

Ийм савлагаа өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. Өнөөдөр 150 койноор талх худалдаад авлаа гэж бодъё. Маргааш 1500 койноор худалдаж авах уу? Товчхондоо үнийн хэлбэлзэл өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгоход тийм амар биш. Хугацаа их шаарддаг. Наад зах нь СЗХ, Хөрөнгийн бирж, бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллахад долоо, найман сарын бэлтгэл ажил хийгддэг. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татлаа гэхэд тухайн мөнгө хаана байрших, юунд зарцуулагдах гээд нэлээд нарийн хяналтын доор бүх процесс явагддаг. Энэ өнцгөөс харвал саяны босгосон 30 тэрбум төгрөг цаашаа юунд зарцуулагдах вэ гэсэн хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхой байх ёстой. Гэтэл яг юунд зарцуулагдах нь тодорхой биш.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, койнд мөнгөө хийсэн хүмүүсийн гол зорилго бол богино хугацаанд ашиг хийж, үнэ өсөхөд нь мөнгөө өсгөөд гарах. Тэр утгаараа койн тахалтай адилхан. Тахал яадаг билээ, эхний хүн өвчлөөд дараагийн хүндээ, өнөөх нь дараа дараагийнхаа хүнд гэх маягаар хүрээгээ тэлдэг. Койн яг үүнтэй адилхан. Хүмүүс нэмж худалдаж аваад байхаар үнэ нь өсдөг, үнийн өсөлтийг барьж байх процесс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дагагчидтай хүмүүс байдаг. Койн гаргаж байгаа хүн нь тэдэнд урамшуулал, хөлс өгч, өнөө алдартай нөлөөтэй хүмүүс нь койных нь үнийг тодорхой хугацаанд өсөлттэй барьдаг. Ингээд харахаар койн бизнес бол биш, иймэрхүү л понзи урамшууллын систем маягийн юм. Монголд цахим мөнгө хэрэглэх хэмжээний боломж бий юү, койны хэрэглээ ямар билээ гэсэн өнцгөөс ч харах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Дэлхийд койнууд моодонд орж, хүн төрөлхтөн койнд мөнгөө хийсээр байгаагийн уг учрыг том зургаар нь харвал мөн л тун энгийн шалтгаан тодордог. Өнгөрсөн зууны дал, наяад оноос хойш корпорациудын хийх ашиг гэрлийн хурдаар өсч, корпорациудад ажиллаж хүчээ шавхсан жирийн иргэдийн цалин тэгтлээ өсч гавилгүй өнөөг хүрсэн нь булзах аргагүй үнэн. Ийм шалтгаанаар элдэв сүлжээ, понзи систем гэх мэт зэрлэг өвс санхүүгийн орчинд ургаж эхэлснийг учир мэдэх улс хэлсээр, бичсээр яваа нь бас бодит үнэн. Ашиг нь жилээс жилд өссөөр байгаа корпорациудад насаараа ажиллачихаад хангалуун амьдрах хэмжээний хөрөнгө хурааж чадахгүй яваа хүмүүст богино хугацаанд их мөнгө хийх санал таатай сонсогдох нь ойлгомжтой. Товчхондоо яг ийм хөрсөн дээр понзи систем цэцэглэж байгаа нь хэтрүүлэггүй үнэн л дээ.

Манай улс цахим мөнгөний чиглэлд элдэв журам, хуулийн зохицуулалтгүй яваа ч 30 тэрбум төгрөгийн койн босгосны дараа холбогдох байгууллагууд дуугүй суугаагүйг онцолъё. СЗХ “Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бидэнд хамаагүй” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн бол Монголбанкны ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг өгснийг уншигчид анзаарсан байх. Дэлхийн улс орнууд цахим мөнгөнд яаж хандаж байна вэ гээд харахаар Европын орон, АНУ-д лав понзи схем гэж үзээд янз бүрийн хориг арга хэмжээнүүдийг аваад эхэлчихсэн. Белгид бүр хориглоод байгаа. Япон, Хятад зэрэг улс криптовалют, тэр дундаа цахим валютын журам гэж гаргаад буй. Дахиад онцлоход, өнөөхөндөө манай улсад ямар ч зохицуулалт байхгүй. Койноос болж хохирлоо гэхэд хариуцлага хүлээх хэн ч байхгүй, буух эзэн буцах хаяггүй гэсэн үг.

“Блокчейнд суурилсан учраас цахим мөнгө аюулгүй, найдвартай” гэсэн тайлбар бий. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзоригийн “Блокчейн дээр суурилсан гэвэл маш цөөхөн койн бий. Одоо гаргаж буй койн бол блокчейн дээр суурилаагүй. Блокчейн гэдэг технологийг энгийнээр тайлбарлавал тодорхой мэдээлэл оруулахаар тэр мэдээллийг хадгалдаг, аль ч талаас орсон тухайн мэдээллийг өөрчлөх боломжгүй, тийм л технологи. Ирээдүйд банк IT-тай холбогдоход мэдээллийн аюулгүй байдал талаасаа блокчейн технологийг ашиглаж болно. Төрийн байгууллагууд мэдээллээ хакердуулж байна гэдэг. Төрийн мэдээллийг энэ технологи дээр хадгалчихвал ямар ч асуудал гарахгүй. Тэр утгаараа блокчейний технологийн хэрэглээ ирээдүйд нэмэгдээд явах нь тодорхой” гэсэн үг энэ тайлбарын бодитой хариу болчихмоор санагдаж байна.

Биткойн бол хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч ирсэн гайхамшиг, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өсөлт үзүүлсэн бүтээгдэхүүн, 11 жилийн хугацаанд нэг тэрбум хувийн өсөлт үзүүлсэн, томоохон улсуудын банк санхүүгийн байгууллагууд криптовалютыг хүлээн зөвшөөрөх, хэрэглэгчдэд нэвтрүүлэх үйл явц нь эрчимтэй явагдаж байгаа, цахим мөнгөний ирээдүй гэрэлтэж байна гэх мэт үгүйсгэх аргагүй олон эерэг өнцөг бий. Гэхдээ хорхой асаасан койныг яг одоогийн хөрсөн дээрээ буулгаад харвал өнөөхөндөө ийм л бодит үнэн харагдаж байна. Нэг үеэ бодвол хуримтлуулсан мөнгөө өсгөх боломж Монголын хөрөнгийн зах зээлд бүрдчихээд байгаа. Энгийн жишээ хэлэхэд л “АПУ”-гийн ч юм уу, “Мандал” –ын хувьцааг 2015, 2016 онд 100 сая төгрөгөөр худалдаад авчихсан хүмүүс өнөөдөр хувьцаа худалдаж авсан мөнгөө 300 сая төгрөг болгочихсон сууж байна.

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419