УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2021 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.