“Токио-2020” паралимпын наадмын 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлсэн.
Тэрбээр өөрийн хуудаснаа "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" хэмээн сэтгэгдэлээ илэрхийллээ.