УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
2021 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.