ЦЕГ: Амь хохирогчдын хүүхдүүдийг асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн
Сүүлийн үед гарч байгаа ноцтой хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Өчигдөр Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 30 настай эрэгтэйг 26 настай иргэн архидан согтуурсан үедээ биед нь халдаж, амь насыг нь хөнөөсөн байжээ.
Мөн Баянзүрх дүүрэгт байрлах буудлын өрөөнд өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройн 18:10 цагийн орчимд 30 настай эмэгтэй М, 32 настай Б-гийн хамт хоолойгоо боомилж амиа хорлосон хэрэг гарсан. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Амь хохирогч хоёр иргэн гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд тухайн нэр бүхий буудалд хэд хоносон. Камерын бичлэг болон буудлын ажилчдын мэдүүлгээр хосууд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал байхгүй байсан. Амь хохирогчид гэрээслэл бичиж үлдээсэн, өр зээлтэй байсан тухай асуудал яригдаж байгаа ч нарийн судалж шалгасны дараа мэдээлэл өгнө. Амиа хорлоход хүргэсэн өөр нөхцөл шалтгаан байгаа эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Амь хохирогчдын гурван хүүхдийн асран хамгаалчид нь хүлээлгэн өгсөн" гэлээ.