Д.ЭНХБАТ: Авсан койныг чинь Ардын захирал буцаагаад авахгүй шүү...
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Мөрийтэй тоглоом орчин үед нэр нь их гоё гоё болсон. "Ард койн" бол хууль бус үйлдэл хийсэн шүү дээ. Үйлдвэрлэе, босгоё гэхийн оронд дандаа хөнгөн хялбар, ажил хийхгүйгээр мөнгө өсгөдөг үржүүлдэг сэтгэл зүйд уриалан дууддаг ямар гээчийн улс болж байгаа юм бэ?" хэмээж байсан удаатай.
Тэгвэл энэ удаад ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат койны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу. Сайн бодоорой. Хэрэв тэр хүн цаасан мөнгө гаргавал бас авч хэрэглэх байсан уу. Бусад хүмүүс түүнийг хэрэглэх юм болов уу, дараа нь та авснаа буцаагаад зарж болох уу, /койн гаргасан хүн буцаагаад авдаггүй/" хэмээжээ.
Ер нь ч тэгээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй зүйлд хөрөнгө оруулчихаад дараа нь үсээ зулгаах хүн олон байдаг шүү...