Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй
"Covid-19" халдварын тархалтын улмаас зарим аймгийн Онцгой комиссоос хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоогоод байгаа.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Замын-Үүд сумын онцгой комиссоос наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэрийг гаргажээ.
Тасалбарын үнэ 55 мянган төгрөг бөгөөд Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалах аж. Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй гэдгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.