Хувиршгүй өгөгдлийг хуулиар хамгаалж чадах уу?

2021-08-21, 12:22 Цаг үе 775 0
Хувиршгүй өгөгдлийг хуулиар хамгаалж чадах уу?

Иргэд эрүүл мэндийн бүх төрлийн байгууллагаас үйлчилгээ авахдаа хурууны хээгээ заавал уншуулах шаардлагатай болов. Үүнд улсын эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, рашаан, сувиллууд ч хамаарна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн бүх байгууллага иргэдээс ямар нэгэн цаас шаардахгүй, харин хурууны хээг нь уншуулснаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндийн асуудал нь хүний хувийн нууцад хамаардаг. Гэтэл дурын байгууллага, аль нэгэн эмч түүнийг харах боломж бүрдэв. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас уг үйлчилгээг маш дэвшилттэй болсныг онцлов.

“Иргэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ буюу цэнхэр дэвтэр ашиглахгүй, хурууны хээ уншуулдаг цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ нь даатгалын үйлчилгээг иргэд, олон нийтэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилготой. Тухайлбал, та эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хурууны хээгээ уншуулснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношилгоо, эмчилгээний түүх архивт хадгалагдана. Богино болон урт хугацаанд уусан эмийн бүртгэл, таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсэж, дараагийн эмнэлгээр үйлчлүүлэхэд хялбар болно. Түүнчлэн стандарт, шаардлага хангаагүй, үндэслэлгүй санхүүжилт авдаг эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна” гэж тус газраас мэдээлсэн юм.

Нэг талаас үйлчилгээний чирэгдлийг багасгаж буй нь сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаас иргэдийн хувийн нууц, эрүүл мэндийн талаарх мэдээллийг хэрхэн хамгаалах нь тодорхой бус аж. Тодруулбал, иргэний мэдээллийг хэн нэгэн бусдад задруулж, дамжуулахаас сэргийлсэн, эсэх нь тодорхойгүй байна. Хувь хүний нууцыг ийнхүү хяналтгүй орхисон нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудын асуудал биш. Улсын хэмжээнд хүний хувийн нууц гэж “байхгүй болсон”. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл “Хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй. Үйлчилгээний бүхий л байгууллага ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон үйлчилгээний бусад байгууллага хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хэлдэг” хэмээсэн удаатай.

Хурууны хээ бол давхцахгүй, хувиршгүй өгөгдөл. Энэ тухай манай улсын хууль тогтоомжуудад заасан. Хувиршгүй энэхүү өгөгдөл нь хүний генетикийн бүхий л мэдээллийг агуулдаг. Улсын бүртгэлийн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний бүртгэл хийлгэж, үнэмлэхээ авахдаа хурууны хээгээ өгнө гэж заасан. Түүнчлэн 25, 45 настайдаа дахин бүртгүүлнэ. Мөн сонгуульд оролцохдоо заавал хурууны хээгээ бүртгүүлнэ гэж заажээ. Харин бусад нөхцөлд ашиглах нь хаалттай хэмээн хуульчилсан байна. Хүний эрхийн хуульчдын хэлснээр “Хурууны хээ бол дурын байгууллагынхан авдаг, хадгалдаг өгөгдөл биш. Муу гаар бодоход, миний хурууны хээг авсан газрын аль нэг ажилтан гэмт хэргийн газарт аваачаад “наачихвал” яах вэ. Би эргэлт буцалтгүй гэмт хэрэгтэн болно биз дээ. Тиймээс зайлшгүй хамгаалах, аль ч байгууллагад өгөхгүй байх ёстой. Харамсалтай нь, манайд тийм боломж алга. Үүрэн холбооны компани, банк, эмнэлэг, дэлгүүрт хүртэл хурууны хээгээ өгөхийг шаардаж байна” хэмээсэн юм.

…Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 дугаар зүйлд улсын бүртгэлийн байгууллага нь иргэний бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор хурууны
хээ ашиглах талаар тусгажээ. Түүнчлэн хил хамгаалах байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних зорилгоор хурууны хээг ашиглах эрхтэй…

Хувь хүний нууц ийнхүү хаа сайгүй “тарсан” шалтгаан нь хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байдагтай холбоотой аж. Уг нь 1995 онд УИХ-аас Хувь хүний нууцын тухай хууль баталжээ. Гурван бүлэг, есөн зүйлтэй уг хуулийг баталснаас хойш хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэсэн ч иргэдийн хувийн нууцыг хамгаалах чиглэлээр дорвитой шинэчлэл хийгээгүй бөгөөд “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасан аж. Гэтэл иргэд нууцаа өөрсдөө хамгаалах боломж Монгол Улсад байхгүй. Регистрийн дугаар, хурууны хээ “шаардсан” байгууллагынханд “Өгөхгүй” хэмээвэл “Тэгвэл та үйлчилгээ авах эрхгүй” гэж боомилуулдаг нь наад захын асуудал. Эрүүл мэндийн байгууллагууд ч өдгөө ийм зар чимд шилжсэн бөгөөд хурууны хээгээ уншуулаагүй иргэн тусламж, үйлчилгээ авахгүй гэсэн үг болж таарав. Бас аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд төрийн “Хур”, “Дан” системээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авч байгаа. Энэ нь төрийн байгууллага иргэдийнхээ мэдээллийг хувийн хэвшил рүү дамжуулж буй хэлбэр.

Энэ мэтээр шат шатанд алдаа дутагдал, зөрчил гардаг учир Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулсан билээ. Уг хуулийг УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэх юм. Хуулийн төсөлд хувь хүний нууцыг, ялангуяа давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг хаа сайгүй “тэнэхээс” хэрхэн хамгаалах талаар тусгасан гэнэ. Үүний талаар төсөл боловсруулагчид “Зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хувийн мэдээллийг нь цуглуулахын тулд тухайн хүнээс заавал зөвшөөрөл авахаар заасан. Эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоосон. Хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүргийг тодорхой болгосон. Хүний эрхийн үндэсний комисс энэ төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина. Эл хуулийн төслийг баталснаар хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Хувийн мэдээллийг зүй зохистойгоор ашиглах боломжийг тодорхойлж, алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа сайжирна” хэмээж байв.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсад хүний хувийн нууц мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна. Жишээ нь, иргэний хувийн мэдээллийг хариуцсан хүний үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тогтоогоогүй. Тиймээс ямар нэгэн зөрчил гарахад хариуцлага тооцох боломжгүй. Иргэний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад хяналт тавих байгууллагын талаар тодорхой зохицуулалт байхгүй. Энэ мэт олон асуудлыг шинэчилсэн хуулиар зохицуулахыг зорьж байгаа. Мөн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч боловсруулсан. Уг төсөлд нээлттэй, хаалттай, хязгаарлалттай мэдээллийн талаар тусгасан. Хаалттай мэдээлэлд хүний биеийн дахин давтагдашгүй өгөгдөл (хурууны хээ) хамаардаг. Сүүлийн жилүүдэд манайд хаалттай мэдээллийг замбараагүй ашиглаж байна. Гэтэл дэлхий нийтэд хурууны хээг төдийлөн ашигладаггүй шүү дээ” гэж хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 дугаар зүйлд улсын бүртгэлийн байгууллага нь иргэний бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор хурууны хээ ашиглах талаар тусгажээ. Түүнчлэн хил хамгаалах байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних зорилгоор хурууны хээг ашиглах эрхтэй. Бусад тохиолдолд үүнийг ашиглахыг хориглохоор заасан байна. Хувь хүний хувиршгүй өгөгдлийг хуулиар хамгаалж чадах, эсэх нь үүнээс л хамаарах аж.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419