Р.Эрдэнэбүрэн: МАН сонгуульд ялахын тулд муу арга их хэрэглэсэн...

Р.Эрдэнэбүрэн: МАН сонгуульд ялахын тулд муу арга их хэрэглэсэн...

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.

 

Та удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-ын хуваагдаад буй хэсгүүд болон бусад улстөрийн намуудыг хамтарч оролцохыг уриалсан. Нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад хэдхэн хоног үлдээд байна. Энэ уриалга хэрэгжих бодит боломж бий юу?

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад хоёр долоо хоног орчим хугацаа үлдэж байна. Миний ахалж буй ажлын хэсэг бол нэр дэвшигч хэн байх вэ? гэж нэр ярихаасаа илүү сонгуульд яаж орох вэ? гэдгээ ойлголцъё гэдэг чиглэлд анхаарч байгаа. О.Цогтгэрэл даргатай хэсэгтэйгээ уулзъя, хамтраад штабаа байгуулъя,  нэр дэвшигчээ хамтарч сууж байгаад тодруулъя. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй, бусад намуудад ч гэсэн уриалж байгаа. Бид нар бүгд хамтраад нэг блок болохгүй бол энэ удаагийн сонгуульд олигтой үр дүн гарахгүй ээ. Ардчилсан Нам хуваагдалтай байгаа юм чинь энэ боломжтой юм уу, үгүй юм уу гэж хүмүүс эргэлзэж байгаа байх. Миний хувьд их итгэлтэй байгаа. Учир нь энэ бол намын дарга нарын маргаан биш. Хэн нь дарга болох, хэн нь юу болох тухай маргаан биш. Энэ бол хамт сууж байгаад нөхөн сонгуульд орох, нэр дэвшигчээ дэвшүүлээд, амжилт гаргах тухай асуудал юм. 

Аль аль тал нь амжилттай оролцох зорилготой, хүсэлтэй байгаа. Хоёрдугаарт, М.Тулгат даргатай хэсэг Улсын Дээд Шүүх дээр бүртгэлтэй байгаа учраас СЕХ С.Эрдэнэ даргад байгаа тамгаар нэр дэвшигчийг чинь хүлээж авна гээд албан ёсоор батламж өгчихлөө. Тийм учраас бид нийлж нэгдэж, ярьж суухаас өөр арга байхгүй. Ажлын хэсгийн хувьд бид нар дэвшүүлэх эрхтэй учраас бид нар л мэднэ гэхгүйгээр хамтраад сууя гээд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Ган-Очир нарын удирдсан хэсгийг уриалж байна.  Бие биеэ камерын өмнө гарч муулалгүй, ямар боломж байна? хэн нь нэр дэвшээд амжилт гаргах боломжтой байна? тэр хүмүүсийнхээ талаар хамтарч сууж байгаад ярья гэсэн. Үүнийгээ албан ёсоор бичгээр ч хүргэсэн. Нэгнээ танихгүй, өөр намын хүмүүс биш учраас заавал бичиг цаасны хариу хүлээлгүй утсаар ч холбогдоод ярилцаж байна. Нөгөө тал маань ч нааштай хүлээж авч байгаа. Энэ удаагийн нөхөн сонгууль бол Ардчилсан Нам нийлж нэгдэх тэр цэг болох ёстой. Чамгүй удаан хугацаанд хоёр хуваагдаад явлаа. Үүний үр дүн дээр л МАН сонгуульд ялалт аваад байна. Энэ асуудлыг одоо болъё. Нэр дэвшигчийнхээ материалыг өгөх өдөр хүртэл, тэр өдрийн 00 цаг хүртэл  уулзаж учраа олохын төлөө зүтгэнэ. Энэ нь сонгуульд бэлтгэх ажлын хэсгийн үндсэн үүрэг гэж бодож байна.  

 

АН-ын зарим лидерүүд АН цэвэр барууны нам болох ёстой. Зүүний болон үндэсний үзэлтнүүд хэрэггүй гэж ярьдаг. Цахим сонгуулиар АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат бол бүр нэр зааж, З.Энхболд, Н.Алтанхуяг наргүйгээр хоёр хуваагдсан АН заавал нэгдэх ёстой гэсэн байсан. Таны хувьд АН ямар нэгэн аргаар нэгдэх ёстой юу? Эсвэл үзэл баримтлалаараа салсан нь зөв гэж бодож байна уу?

 Нам үзэл санаан дээрээ нэгдэх ёстой. Манай намд ардчиллын үзэл санааг, барууны үзэл санааг тээж явдаг маш олон лидерүүд бий. Сүүлийн үеийн залуучууд нь ч гэсэн гарч ирж байгаа. Би З.Энхболд, Н.Алтанхуяг зэрэг хүмүүсийг барууны үзэлтэй хүмүүс биш гэж хэлж чадахгүй. Магадгүй засаг  барьж байхдаа янз бүрийн зүүний чиглэлтэй арга хэмжээнд, янз бүрийн зүйлд оролцож байсан байж болно. Гэхдээ эдгээр хүмүүс ардчилсан үзэлтэй, барууны үзэл санааг тээгч хүмүүс. Н.Алтанхуяг ч тэр, З.Энхболд ч тэр. Залуучуудаас Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, О.Чулуунбилэг гээд барууны үзэл санааг олон түмэнд дэлгэрүүлэн ярьж яваа хүмүүс зөндөө байгаа.

Н.Алтанхуягийг УИХ дээр харж байхад ярьж зүйл нь дандаа хүний эрх, эрх чөлөөний талаар байдаг.

Бидний барууны гэж тодорхойлоод байгаа зүйлүүдийг л бүгдийг нь ярьж байгаа шүү дээ. М.Тулгат даргын хувьд хэзээ тэгж хэлсэн гэдгийг нь  мэдэхгүй байна. Ардчилсан Нам үзэл санаан дээрээ нэгдэх ёстой. Гэхдээ нэр зааж тэр зүүнтэн гэж хэлэх шаардлагагүй гэж би бодож байна. Хүмүүс энэ үзэл санаагаа дэмжээд буруу зөрүү  ярьсан байж болно. Гэхдээ одоо ирээд, нийлээд явахад нь чи зүүнтэн гэж хөөж туух ямар ч шаардлага байхгүй. 

 

МАН УИХ-ын сонгуульд хоёр дарааллан ялалт байгууллаа. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаан дахь УИХ-ын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна?

Хоёр удаа дараалан хэт үнэмлэхүй олонхи болоод энэ УИХ ялалтандаа бялуурсан. Одоо ямар ч хүний үг тоохгүй, сонсохгүй, дүлий УИХ  болчихлоо. Шийдэх ёстой маш олон ажил байна.

Засгийн Газрын хийх ёстой ажлууд бол бүр ярих ч юм байхгүй их болсон. Уг нь УИХ гүйцэтгэх засаглалаа шахаж шаардаж явах үүрэгтэй шүү дээ. УИХ-аас Засгийн Газраа байгуулдаг, байгуулсан Засгийн Газраа байнга шахаж шаардаж, ташуурдаж явах ёстой. Гэтэл зөнд нь хаячихлаа. Өөрсдөө ч зуны хэдэн сар найр наадам, овооны тахилга хийгээд л яваад байна. Гэтэл наагуур нь юу болж байна гэхээр ганц Замын-Үүд боомтоос болоод  барилгын салбар бүхэлдээ зогссон. Бүх барилгын материал, ялангуяа гол хоёр нь болох цемент, арматур олдохоо болилоо. Үнэ нь өсчихлөө. Дэд бүтцийн ажил хийдэг, шугам хоолой гэх мэт  ган металл хийцүүдийн үнэ бүгд өсчихлөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудын өртөг нь хүртэл 40-50 хувь өсчихлөө. Гүйцэтгэж байгаа, тендер авсан компаниуд ажлаа тэг зогсоосон. Энэ бүхнийг яаж шийдэх юм, ямар гаргалгаатай байх юм бэ? Энэ талаар УИХ ажиллаж байх ёстой. Харамсалтай нь огт ажиллахгүй, арга хэмжээ авахгүй байна. Үүний буруутан нь хүчтэй сөрөг хүчин бий болж чадахгүй байгаатай холбоотой.

Тийм учраас АН нийлэх ёстой. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй бусад намууд ч гэсэн бүгдээрээ нэгдэж МАН-д дуу чимээгээ хүргэж, чихийг нь онгойлгохгүй бол үнэндээ маш хүнд байдалд орчихлоо. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн аятай явж байна шүү дээ. Юу ч  хэлээд нэмэргүй, энэ байдлаар цааш удаан үргэлжлэх юм бол  улс орны нөхцөл байдал их хүнд байдалд орохоор байна.

 

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна. Энэ бүхэнд төр засаг, хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой юу? Эсвэл цар тахал, дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотой гээд өнгөрөх ёстой юу?

Өөрсдөө томилсон учраас хариуцлага хүлээлгэж чадахгүй шүү дээ.Ардчилсан Нам сүүлийн найман жил байгаагүй учраас энэ бүхэнд ямар ч оролцоо байхгүй. Өөрсдийнхөө томилсон хүмүүст хариуцлага тооцож чадахгүй. Улс төрийн хариуцлага хүлээлгэдэг, болохгүй бол огцруулдаг  ажлыг сөрөг хүчин хийж байх ёстой. Гэтэл сөрөг хүчин маань өөрөө хүчтэй байж чадахгүй байгаа учраас ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй. Засгийн Газрын үйл ажиллагаа явцгүй, үр дүнгүй болж байна. Юу ч хийж чадахгүй, юу ч хийхгүй байж ахиж шинээр ийм тийм юм хийнэ гэж яриад байгаа нь иргэдийн бухимдлыг үнэхээр төрүүлж байна. Дарханы зам гэхэд л хичнээн жил болов? Үүнээс болоод ард түмний итгэл үнэмшил байхгүй болчихсон үед нь дахиад би тийм юм хийнэ, тэгж сансарт ниснэ, ингэж машин үйлдвэрлэнэ, тэдэн жилийн дараа тийм ч төмөр зам тавина гээд л... “Богд хаан” төмөр зам бол ямар ч боломжгүй зүйл болчихсон байна шүү дээ. Гэтэл баахан юм яриад л байдаг. Энэ нь улам иргэдийг бухимдуулж байна. Мөн тун удахгүй Улаанбаатарт түгжрэл ихсэж, тэг зогсолт хийнэ. Бүх юмны үнэ өснө. Энэ үед сөрөг хүчин, бүр тодруулбал ганц Ардчилсан Нам ч биш, парламентад суудалтай, суудалгүй бусад намууд нийлж нэгдэн, эрх баригчдыг сайн ташуурдаж, анхааруулж шахаж өгөхгүй бол улс орноороо хүнд байдалд орох нь ээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулснаар төрийн бүх эрх мэдэл МАН-д шилжээд байна. Зарим улстөр судлаачид МАН-ыг санал хуваагч, өөрийн дагуул нам, улстөрийн хүчнийг бий болгож, ардчиллаас ухарч, дарангуйллын тогтолцоо бий болгож байна гэж дүгнэх болсон. Энэ талаарх таны байр суурь?

МАН ийм хэмжээний ялалт байгуулахын тулд үхэн хатан зүтгэсэн. Мэдээж улстөрийн нам сонгуульд ялалт байгуулахын төлөө байдаг учраас үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ МАН-ынхан зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн муу арга их хэрэглэсэн гэж би хэлмээр байгаа юм.Буруу замаар будаа тээх байдлаар сүүлийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгууллаа. Манай нам гэхэд л хоёр хуваагдаад л, тал талд баахан эвсэл байгуулаад тус тусдаа сонгуульд ороод явсан. Ийм байдлаар оролцуулахыг МАН угаасаа хүсэж байсан. Харин энэ тоглоомд орчихсон Ардчилсан Намын лидерүүд, дарга цэрэг нар бүгдээрээ буруугаа хүлээх ёстой.

Дахин хэлэхэд, МАН ялахын тулд янз бүрийн муу арга хэрэглэсэн. Тэр буруу хэрэглэсэн аргууд чинь буцахдаа шороо тээлгэнэ гэдгийг тус намын удирдлагууд бүгд бодох ёстой.

 

Та Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан. Иргэдийг боломжийн үнэтэй орон сууцаар хангах нь манай улсын тулгамдсан асуудлын нэг шүү дээ. Таны бодлоор орон сууцны асуудлыг яаж шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог вэ?

Орон сууцны асуудлыг хамгийн зөв шийдсэн Засгийн Газар бол Н.Алтанхуягийн Засгийн Газар шүү дээ. Биднийг 2012 онд ирэхэд төрийн албан хаагчдын зургаан хувийн зээл гэсэн нэг дутуу юм л байсан. Түүнээсээ болоод бөөн хэрүүл, жагсаал цуглаан болчихсон, зарим хүмүүсийн байрыг, газрыг нь барьцаанд авчихсан байсан. Н.Алтанхуягийн Засгийн Газар гарч ирээд, тухайн үеийн Барилга Хот Байгуулалтын сайд Ц.Баярсайхан маш санаачлагатай ажиллаж, хэд хэдэн арга хэмжээ авсан. Орон сууцны үнийг бууруулах чиглэлээр нэгдүгээрт, 8 хувийн зээл буюу моргейжийн зээлийг гаргаж ирсэн. Хоёрдугаарт, барилга барихад  зөвшөөрөл өгдөг 100 гаруй гарын үсэг байсан. Үүнийг цөөрүүлж, 70, 80 болгосон. Энэ гарын үсэг болгон хээл хахууль байдаг. Тэр хээл хахуулийн мөнгө метр квадратын үнэ дээр очдог учраас үүнийг багасгасан. Гуравдугаарт, дэд бүтцийг тэлж өгсөн. 2012  онд хотын төвийнхөө цөөхөн бага газарт шаваад, Яармаг, Найрамдал руу тэлээгүй байсан.

Нөгөө муу нэртэй Чингис бондоос хотын дэд бүтцийг тэлж өгсөн учраас газрын үнэ хямдарчихаж байгаа юм. Өмнө нь бага хэмжээний л газар дээр дэд бүтэцтэй, тэр газрынх нь үнэ маш өндөр байсан.

Тийм учраас газрынхаа үнийг бас дахиад метр квадрат дээр нэмчихдэг байсан. Дөрөвдүгээрт, гол барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээлүүд олгосон. Дараа нь бөөн хэрүүл болдог байсан. Одоо МАН үүнийг буцааж хэрэглэх гэж байх шиг байна. Цементээ дотооддоо үйлдвэрлэхийг дэмжиж өгсөн. Ийм байдлаар барилгын метр квадратын үнийг тогтвортой барьсан. 2014 онд Монгол Улс анх удаа нэг сая метр квадрат орон сууц барьсан Өмнө нь ингэж хотхоноор нь барьдаг компани байгаагүй. Тэр өсөлтөөс хойш л хотхоноор нь, том том хорооллуудаар нь барьдаг компаниуд гарч ирсэн. Гэтэл одоо энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй байх шиг байна.

Зөвшөөрлүүдийн гарын үсгийн тоо буцаад асар ихээр нэмэгдсэн байна лээ. Ерөөсөө алхам тутамдаа дарга цэрэг нар нь хээл хахууль нэхээстэй. Энэ бүх мөнгө нь метр квадрат дээр очно. Хоёрдугаарт, дотооддоо арматурыг үйлдвэрлэх ажлыг үргэлжлүүлж хийсэнгүй, хөөцөлдсөнгүй. Импортоор орж ирж байгаа гол түүхий эд, барилгын гол зүйл болох арматур одоо асар үнэтэй болсон. Түүнийг дагаад барилгын метр квадратын үнэ нэмэгдэнэ. Гуравдугаарт,  дэд бүтцээ хотын зах руугаа тэлж өгөхгүй, төв рүүгээ дахиад л шамбааралдаад эхэлж байна. Ингээд эхлэхээр л нөгөө зардлууд чинь бүгдээрээ метр квадрат дээр буугаад, барилгын үнэ өсчихнө. Мөн шатахууны үнийг дагаад бүх зүйлийн үнэ өссөн учраас компаниуд дагуулаад байрныхаа үнийг өсгөөд байхаас ч аргагүй. Тэгэхгүй бол алдагдалтай ажиллана. Ирэх жилийн орон сууцны захиалга гэхэд л хэд дахин өсчихсөн байна шүү дээ. Ийм байдалтайгаар метр квадратын үнийг буулгаж чадахгүй. Метр квадратын үнийг буулгадаг хүчин зүйл бол зөвшөөрлөө багасгах, хээл хахууль авч байгаа янз бүрийн саад бэрхшээлүүдийг багасгах, дэд бүтцийг нь тэлж өгөх.

Мөн МАН-ынхан энэ моргейжийн зээл гэдэг юмыг бараг унтраачихлаа. Ингэж болохгүй. Арматурыг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Ийм хэд хэдэн нөхцөлийг бий болгож өгч чадахгүй бол барилгын метр квадратын үнийг буулгаж чадахгүй. Хэрэв энэ бодлогыг зөв хийж чадах юм болбол үнийг нь тогтвортой барих боломжтой. Манай барилгын компаниуд одоо томорчихсон шүү дээ. Манай Монголын угсралтын компаниуд  бараг гадаад оронд очоод барилга угсралт хийхэд бэлэн болчихсон. Ийм хүчин чадалтай болчихсон. Зүгээр боломжуудыг нь нээж өгч чадахгүй байгаа учраас гадагшаа гарч чадахгүй байна. Эрх баригчид гэтэл Богд Уулыг тойрсон том том суурин газруудыг байгуулна, тэгнэ ингэнэ гээд яриад л суугаад байгаа учраас иргэд маш их бухимдаж байна. Тэгээд явж явж гол буруутан нь цар тахал юм шиг байна. Гэвч цар тахлын хажуугаар энэ бүхнийг зохицуулах маш их боломж  байна гэдгийг хэлье. 

 

Ярианыхаа төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал та хэлэхгүй юу?

Ганц л зүйлийг дахин дахин хэлмээр байна. Сөрөг хүчин хүчтэй байхгүй бол болохгүй байна. Хүмүүс маш их бухимдалтай байна. Олон иргэд энэ зун бүх бизнесээ алдсан. Барилгын компаниуд, аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний газрууд гээд л...

Энэ бүхэн ганцхан тэр Замын-Үүдийн хаалга гэдэг юмнаас л болсон. Энэ асуудалд эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцож чадахгүй учраас иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Тиймээс тэр хандах боломжтой, хүчтэй сөрөг хүчнийг байгуулахын төлөө нэгдэж нийлцгээе гэж уриалмаар байна.

 

Баярлалаа.

Ярилцсан: М.Чойжал

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419