Хүүхдийнхээ сэтгэл рүү “өнгийх” цаг иржээ

Хүүхдийнхээ сэтгэл рүү “өнгийх” цаг иржээ

Гурав хоногийн өмнө болсон аймшигт хэрэг олон нийтэд ил болох хүртэл манай улсад хүүхдүүд зөвхөн насанд хүрсэн хэн нэгний буруутай, хайхрамжгүй үйлдлээс болж бие махбод, амь насаараа хохирдог гэсэн ойлголт нийгэмд “шингээд” байв. Учир нь Монгол Улсад жилд 500 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алддагийн “гэм буруутан” нь эцэг эх болон анхаарал болгоомжгүй насанд хүрэгчид байдаг.

Үүнээс гадна усанд осолдох, түлэгдэх, өндрөөс унах, ахуйн түймэрт өртөх гэсэн тоочоод дуусашгүй өчнөөн шалтгаанаар хэдэн мянган үр хорвоог орхидгийн цаана мөн л асран хамгаалагч, эцэг эхчүүдийн анхаарал халамж сул гэсэн ганцхан шалтгаан байгааг мэргэжилтнүүд сануулсаар өдгөө хүрчээ. Гэтэл гурав хоногийн өмнө 11 настай хүүхэд өөрийн цусан төрлийн 13 болон долоон настай хоёр хүүхдийг нэг бус олон удаа хутгалсан гэмт хэрэг гарч, нийгмийг цочроолоо. Хуулийн өмнө хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхэд өөртэйгөө адилхан насанд хүрээгүй хүүхдүүдийн аминд хэрцгийгээр хүрэх цаад шалтгаан юу байв гэдэгт холбогдох албаныхан төдийгүй олон нийт анхаарлаа хандуулж байна.

Хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт  энэ сарын 7-нд бусдад олон удаа хутгалуулснаас болж 13 настай хүүхэд амиа алдаж, долоон настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүүхэд 11 настай. Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх болон сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй үгүйг мөрдөн шалгалтаар олж тогтооно. Одоогийн байдлаар шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа учраас шалтгааныг тодорхойлох боломжгүй байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Наймдугаар сарын 07-ны 18:00 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд БЗД-ийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан. Тиймээс Яаралтай түргэн тусламж болон БЗД-ийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан.Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд нь хутганы олон шархтай гадны нөлөөтэй нас барсан, нөгөө хүүхэд нь мөн хутганы шархтай гэмтсэн ухаангүй байдалтай байсан. Гэмтсэн хүүхдийг ГССҮТ рүү хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоосон. Энэ гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох долоон настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байна.  Уг хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэсэн юм.

Насанд хүрээгүй хүүхэд өөртэйгөө нас ойролцоо хүүхдүүдийг хутгалсан энэ хэргийн цаад учир шалтгааныг тогтооход дан ганц цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хангалтгүй. Учир нь энэ гэмт хэргийн цаана тухайн буруутан буюу өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн байдал болон өссөн орчин, хүмүүжүүлсэн гэр бүл ямар хүмүүс байсан гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай юм. Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Яг энэ үед хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд  их өөрчлөлт гардаг. Учир нь энэ үе хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.  Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг үе юм. Иймээс  өсвөр үеийнхэн  өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар  нь ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд өртөж санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Эмзэг буюу тогтворгүй, эцэг юм уу эхийн хайхрамжгүй харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө “золигт гаргах” буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн “асуудал” нь болдог. Тухайлбал, архи уух, мансуурах, гадуур тэнэх, гэмт хэрэг үйлдэхэд хүрдэг байна.

Иймээс дэлхий нийтээрээ иргэдийнхээ сэтгэл зүйд анхаарч, хүүхдийнхээ EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Манай улс ч мөн адил  хүүхдийнхээ дотоод сэтгэл рүү өнгийн, түүнд ямар асуудал тулгарч, юу мэдэрч байгааг асууж шалгаан нээлттэй ярилцах цаг иржээ. Өмнөх үетэй адил таны хүүхэд гэртээ утсаараа тоглож эсвэл зурагт үзээд суулаа гээд түүнд ямар нэгэн асуудал байхгүй, аз жаргалтай байна гэсний нотолгоо биш. Үүнийг саяхан болсон дээрх гэмт хэрэг баталлаа.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн тэргүүн,  сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ: Гэр бүлийн зөрчлөөс хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг

-Хөл хорио бага насны хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байна. Учир нь бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ ойр байхдаа илүү аз жаргалтай, хайр халамжийг мэдэрдэг. Харин өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд хамт байснаараа хүүхдийнхээ орон зайд зөвшөөрөлгүй халдах, чөлөөтэй байх боломжгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдлыг үүсгэж байна. Өсвөр насанд хүүхдүүд ганцаараа, эрх дураараа байхдаа илүү аз жаргалтай байдаг. Гэр бүлийн зан үйл хүүхдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Гэр бүлийн зан үйл, зуршил зөрөөд ирэхээр хүүхдийн сэтгэл зүй гэмтэж, эцэг эхээсээ зайгаа барьж эхэлдэг. Цар тахлын үед эдийн засгийн, сэтгэл санааны хямрал, гэр бүлийн дотоод асуудлуудаас үүдэн гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, хүчирхийлэл далд хэлбэрээр явагдсаар байна. Хүүхдийн сэтгэл зүйд эцэг эхийн сэтгэл зүй шууд нөлөөлдөг. Эцэг эхийн ажил тогтвортой, амжилттай, эдийн засаг, сэтгэл санааны дарамтгүй байхаас шалтгаалан хүүхэд эрүүл харилцаанд, хайр халамж, дэмжлэгээр дүүрэн хүмүүжиж төлөвшдөг. Эсрэгээрээ ажилгүй, эдийн засгийн дарамттай, сэтгэл санаа нь тогтворгүйгээс болж хүүхдийн сэтгэл зүйд маш том доголдол үүсдэг. Эцэг эхийн хоорондын харилцаа эрүүл байвал хүүхдийн сэтгэл зүй хүртэл эрүүл байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйл, тулгамдаж буй асуудлууд, юу хүсэж байгаа талаар нь ярилцаж, дэмжлэг үзүүлэх нь хамгийн том сэтгэл санааны дэмжлэг юм.

 

Сэтгэлзүйч С.Хулан: Хүүхдийн сэтгэлзүйн асуудал нь үйл хөдлөл, зан үйлээр илэрдэг

-“Хүүхэд юм чинь өлсөхгүй даарахгүй л байвал болно. Хүүхэд байж юундаа бухимддаг юм” гэсэн ойлголт эцэг эхчүүдийн дунд түгээмэл анзаарагддаг. Хүүхэд ч бас стресст орно. Сэтгэл санаа нь хямарна, айна, түгшинэ, гомдоно. Гэхдээ том хүн шиг сэтгэл хөдлөлөө ойлгож, илэрхийлж дадаагүй байдаг. Тийм болохоор шийдэгдэхгүй байгаа сэтгэл зүйн асуудлууд нь үйл хөдлөл, зан үйл болж илэрдэг. Өмнө нь бид хүүхдүүдээ аль болох гадаа гарч олон хүүхэдтэй тоглоосой, найзлаасай гэж хүсдэг байсан бол одоо “Гэртээ бай, хүмүүсээс хол бай, хүүхэдтэй битгий тогло, маскаа зүү” гэсэн шаардлагыг тавих болсон. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал чухал  ч том болоод бие биеэ ойлгох чадвар дутмаг бүхэл бүтэн нэг үе бий болох вий гэж мэргэжлийн хүний хувьд санаа зовниж байна. Хүн нийгмийн амьтан болохоор бусдаар хүрээлүүлж, хайрлуулж, хүндлүүлж байж л сэтгэл хангалуун амьдардаг. Харин нийгэмших чадварт аль болох л багаасаа суралцвал сайн төлөвшинө. Өсвөр насны хүүхдүүд бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ их байдаг болохоор ойр тойрны хүмүүс нь аль болох сонсох, ойлгохыг хичээх хэрэгтэй. Гэтэл энэ насны хүүхдийг эцэг эхчүүд том болчихсон гээд бүр тоохоо больчихдог нь хамгийн буруу гэж боддог. Миний бодлоор бага насны хүүхдээс дутахгүй анхаарал тавьж асууж ярилцах хэрэгцээ тэдэнд байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419