С.Одонтуяаг Д.Бат-Эрдэнээр, Д.Ганбатыг Ж.Батсууриар солихоор ярьж эхлэв
УИХ-ын чуулган завсарласан хэдий ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ бүрэн эрхийн хүрээнд шийддэг зарим албан тушаалуудад гишүүдээ сэлгэн сонгохоор ярьж эхэллээ.
Тухайлбал, АН-ын гишүүд УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг буулгаж, оронд нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг сонгуулах саналыг УИХ-д оруулахаар ярьж эхэлсэн байна. Мөн АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сольж, энэ албан тушаалыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт хариуцуулах гэнэ.
УИХ дахь АН-ын бүлэг дээрх “томилгоо”-нуудаар ойрын үед албан ёсоор тодорхой шийдвэрүүдийг гаргаж, намрын чуулган эхлэнгүүт хэрэгжүүлэх бололтой.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин