Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, Төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөрөө дэслэгч генерал Ц.Тогоог томиллоо. Ингэснээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах зөвлөхүүдийн баг бүрдээд байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

 

Ахлах зөвлөх С.Лүндэг

Сүрэнжавын Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

• 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

• 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,

• 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,

• 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,

• 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,

• 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.

 

Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал

Тэрбээр 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит II сургууль, 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Хууль зүйн сургуульд магистрын зэрэг, БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан.

• 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн

• 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, дэд профессор

• 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

 

Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай

Батсуурийн Даваадалай нь 2007 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.

• 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,

• 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,

• 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,

• 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

 

Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр

Тэрбээр 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман хэлтэй.

• 2006-2009 онд ГХЯ Европын газарт мэргэжилтэн, атташе, Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны нарийн бичгийн дарга,

• 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга

• 2012 онд ГХЯ Америк-Африкын газарт нарийн бичгийн дарга,

• 2012-2018 онд  ГХЯ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч,

• 2016-2018 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,

• 2018-2021 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

 

Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал

Ч.Лодойравсал нь 1993-1995 онд МУИС-ийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд МУИС-д Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. МУИС-д техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан, дэд профессор. Түүнчлэн 1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.

1998-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн инженер, ахлах инженер

2001-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,

2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,

2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч

2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,

2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,

2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

 

Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир

Д.Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд МУИС-ийг Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн. 1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон МУИС-д хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Хэл зохиолын хүрээлэнд Хэл бичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,

1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,

2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор

2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,

2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба орлогч эрхлэгч

2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,

2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,

2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,

2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,

2021 онд Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

 

Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан

Тэрбээр 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд докторантын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн клиникийн профессор.

2008-2018 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд их эмч, мэс заслын тасгийн дарга,ерөнхий захирал,

2019-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,

2020-2021 онд Эрүүл мэндийн сайд,

2021 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

 

Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх

Оргойн Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2006-2009 онд ЕТГ-ын  Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга

2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,

2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д гүйцэтгэх захирал

2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д гүйцэтгэх захирал

2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү

Тэрбээр 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

2005-2012 онд С1, 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч

2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн гүйцэтгэх захирал,

2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн,

2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн  гишүүнээр тус тус ажилласан.

 

Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо

Дэслэгч генерал Ц.Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн.

1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

1976-1977 онд 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч

1977-1979 онд 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч

1983-1985 онд 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч

1985-1989 онд Цэргийн сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга

1989-1990 онд 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга

1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах,

1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал

1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан

2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд

2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга

2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч,

2017-2021 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419