Хүний эрхийн зөрчилд хүргэж байгаа хууль дахь “хоёр үг”

Хүний эрхийн зөрчилд хүргэж байгаа хууль дахь “хоёр үг”

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр, хэн нэгэнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс прокурор буцаасан гэдэг мэдээлэл байнга л гарч байдаг. Өөрт нь тохиолдож байгаа асуудал биш болохоор хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй өнгөрдөг. Харин хэргийг шүүх хуралдаанаас прокурорт ийнхүү буцааж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болж байгаа гэдгийг хүмүүс ойлгоосой. Одоогийн Хууль, түүний өөрчлөлт: Алхам урагш, хоёр алхам хойш Улсын Их хурлаас 2001 онд баталсан хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315. 1.2, 317, 352 дугаар зүйлд, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцаах тухай заалт байсан. Энэ заалтыг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр баталсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн хуулиар хасаж, энэ Хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана” гэж журамласан. Өөрөөр хэлбэл, энд хэргийг зөвхөн шүүхэд буцаах боломжтой байхаар заасан байна. Харин харамсалтай нь, Хууль хэрэгжиж эхэлснээс хойш, ердөө жил 9 сарын дараа, ЭХХШТ Хуульд өөрчлөлт оруулж, 2001 оны хуучин Хуулийн хэрэг буцаах энэхүү заалтыг шинэ Хуульд дахин оруулсан. 

Би 1982 оноос шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр 30 гаруй жил ажиллаж байгаа болохоор энэ Хуулийн өөрчлөлтийн түүхийг сайн мэдэх юм. Улсын Их Хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн “Хяналтын шатны шүүхийн шийдвэр” хэсгийн 1.3-т өөрчлөлт оруулж, “... шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг...” гэсний дараа “... прокурорт, эсвэл” гэсэн хоёр үг, таслал нэмсэн байна. Одоо энэ Хууль нь “анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана” гэсэн заалттай болсон байна. Иймээс, энэ хуулийн дагуу, Дээд шүүх хэргийг шүүхээс гадна, бас прокурорт буцаах боломжтой болжээ. УИХ- ын эргэж буцсан энэ мунгинасан ажиллагаа нь “их багш Ленин”-ы “алхам урагш, хоёр алхам хойш” гэдэг коммунизмын үеийн их сургаалыг санагдуулна. Нөгөө талаар Улсын Их Хурал энэ хуулийн өөрчлөлтийг батлан гаргахдаа, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасныг хэлэхгүй өнгөрөх боломжгүй юм.

Хуульд “анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол...” гэж шүүхийн өөрийн нь алдаатай үйл ажиллагаа нь шүүхээс буруу шийдвэр гаргахад хүргэсэн байх тодорхой нөхцөлийг дурдсан атлаа, “...хэргийг прокурорт ... буцаана” гэж заасан нь буруу болжээ. 

Өөрөөр хэлбэл, шүүх журмаа зөрчиж, шүүх алдаатай шийдвэр гаргасан байхад, хэргийг прокурорт буцаахаар Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон байна. Хуулийн өөрчлөлтийн энэ томьёолол нь өөрөө дотроо зөрчилтэй, логикийн хувьд алдаатай болж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.5-ын “Хуулийн .... зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх” гэсэн шаардлагыг зөрчсөн байна. Прокурор нь шүүгчийн гаргасан алдааны золиос болж, хариуцлага үүрэх ёсгүй юм. Түүнчлэн, нэгэнт Хуульд заасныг баримтлан гаргасан Дээд шүүхийн хэрэг буцаах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа прокурорыг энд буруутгах үндэслэлгүй. Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “иргэд халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж заасан байгаа. Түүнчлэн, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заажээ. Олон улсын жишгээр, шүүх хуралдааны талууд, төрийг төлөөлж байгаа прокурор болон жир иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн ойлголттой байдаг. Иймээс, төрийг төлөөлж байгаа прокурор, иргэн хүнээс давуу эрх эдлэхгүй байх юм. Нөгөө талаар, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан тул шүүгч нь, шүүх хуралдааны талуудын нөлөөнд автахгүй, яллах талыг дэмжихгүй, хараат бус байх үүрэгтэй. Хэрэг буцааж байгаа жишээ Эрүүгийн хэрэг буцаах ажиллагааг хүмүүст ойлгомжтой болгохын тулд Дээд шүүхийн шийдвэрлэсэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан зарим хэргийн талаар товч дурдъя. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт нарын хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүх хэргийг хянаж тогтоолд зарим өөрчлөлт оруулжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт нарын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр дахин хянан хэлэлцээд, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. 

(Эх сурвалж: С.Баярцогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ (supremecourt.mn). 

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд зургаан жил хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хянаад, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн л прокурорт буцаасан байна 

(Эх сурвалж: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn). 

Дээд шүүхийн хууль хэрэглэх энэ ажиллагаа, эдгээр тодорхой хэргийн жишээтэй холбогдуулан, энд нэг зүйлийг онцолж хэлмээр санагдана. Өмнө дурдсанчлан, УИХ хэрэг буцаах тухай өөрчлөлтийг 2019 онд Хуульд нэмж оруулсан. Хэрэв гишүүд тухайн өөрчлөлтийг дэмжээгүй бол энэ заалтыг Хуульд оруулахгүй байх боломжтой байсан. Хуульд нэгэнт, хэрэг буцаах өөрчлөлт оруулаагүй тийм эрх зүйн орчинд, Дээд шүүх 2021 онд эдгээр хэргүүдийг хянаад дахин шалгуулахаар прокурорт буцаах биш, харин тухайн шүүгдэгч нарын гэм буруутай байдал хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгох ганцхан боломжтой байх байсан байна. УИХ-аас баталж байгаа хуулийн хэрэгжилтийн байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралд тэдгээр хууль нь хэрхэн сөргөөр үйлчилж байгааг жишиг болгон авч үзвэл нэг ийм харамсалтай дүр төрх харагдах юм. Хүний эрх, эрх чөлөөний зөрчил Дээд шүүхийн дээр дурдсан шийдвэрүүдийн дараа, “Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон олон хуульчид чухам ямар шалтгаанаас ийм ноцтой буруу шийдвэр гаргасан бэ? Түүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Яагаад заавал Дээд шүүх ийм шийдвэр гаргах болов?” гэсэн асуултууд энд эрхгүй гарна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд бичдэг шиг, тэд “улс төрийн захиалга”-аар хэргийг шийдвэрлэсэн байж болно. Эсвэл тухайн эрүүгийн хэргүүдийг мөрдөх, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон мөрдөгч, прокурор, шүүгч нар бүгдээрээ л мэргэжлийн ур чадвар муу, хэргийг зөв шийдвэрлэж чаддаггүй, шүүх, прокурорын байгууллагын ажилд тэнцэхгүй хүмүүс болж таарах юм. Үүнийг эс өгүүлэн, эдгээр хэргийн дараагийн шилжилт хөдөлгөөний тухай өгүүлье. Эрүүгийн хэргийг прокурорт буцааснаар асуудал дуусгавар болохгүй. Миний хэлээд байгаа гол асуудал чухам энд л байгаа юм. Хэргийг прокурорт буцааж байгаа үйл ажиллагаа нь Хуулийн дагуу явагдаж байгаа мэт харагдах боловч, хэргийг прокурорт буцааснаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, яллагдагчид цагдан хорих, эсвэл өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээ авснаар, яллагдагч нар ажил, амьдралаа үрж, хуулийн байгууллагын хараа хяналтад байсаар байх тул, тухайн иргэний Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөөр л байна. Ийнхүү, нөгөөх мөрдөх, яллах, шүүх бүхий ажиллагаа дахиад л шинээр эхэлж, яван явсаар Дээд шүүх дээр очоод хэргийн тогтоол хүчингүй болбол мөн энэ процесс ажиллагаа хоёр дахь удаагаа үргэлжилж, давтагдах болно.

Гэмт хэрэгт холбогдсон хүнийг шоронд явуулах хүртэл хэргийг буцаадаг, мөрддөг энэ ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоож өгсөн болохоор энэ нь хэзээ ч дуусгавар болохгүй, “чөтгөрийн тойрог” гэдэг шиг эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байх боломжтой байна. Дээд шүүх, прокурорт хэргийг дахин шалгах давуу эрх олгож байгаа хэрэг буцаах энэ ажиллагаа нь жир иргэн хүний эрхийг хохироож байгаа асуудал юм. 

Эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа, шүүх ямар алдаа зөрчил байгааг хэлж, чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх, ямар нөхцөл байдлыг нотлох, тогтоох аргыг нь тодорхой зааж, хэлж өгч байна. Жишээлбэл, Дээд шүүх Ж. Эрдэнэбатын хэргийн талаарх тогтоолдоо “Түүнчлэн Ж.Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХКнд нөхөх олговор хэлбэрээр олгогдсон “Улаан сайр 2” гэх хайгуулын тусгай зөвшөөрлийг өөртөө болон өөрийн дүүгийн хамаарал бүхий “Х.И” ХХК-нд олгож давуу байдал бий болгосон, тийнхүү шилжүүлж авахдаа ямар хууль тогтоомж зөрчин, хэнтэй, хэрхэн яаж хамтран үйлдсэн, 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-нд нөхөн олговор олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байсан эсэх, ямар үндэслэл, баримтаар гэмт хэрэгт тооцсон, түүнчлэн албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийсэн өөр бусад ямар үйлдлүүдийг тус гэмт хэргийн шинжид хэрхэн, яаж, ямар нотлох баримтын хүрээнд хамааруулж байгаагаа мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн шалгах, хянах ажиллагаа хуулийн дагуу бүрэн хийгдээгүй байгааг шүүх нөхөх гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ” гэж дурдсан байгааг, Дээд шүүхээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорт өгч байгаа заавар, зөвлөмж гэж үзэхээс өөр аргагүй юм. 

Эндээс харвал, шүүх нь яллах талд зааварчилгаа өгч, прокурорын хавсралт болж, иргэнийг яллах прокурорын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна гэж ойлгогдох юм. Иймээс, шүүхийн хэрэг буцаах энэ ажиллагаа нь Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийг прокурорын нөлөөнд оруулж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх иргэн хүний эрхийг хохироож байна. Хэргийг буцаахын оронд, шүүх хэргийг бие даан хэрэгсэхгүй болгох боломж байгаа юу гэвэл тийм боломж дүүрэн байна, гэм буруутай нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ЭХХШТ хуулийн заалт байгаа, харин Дээд шүүх түүнийг тун цөөхөн тохиолдолд хэрэглэсэн харагдана. 

 

Үргэлжлэл бий..

Г.Ганзориг /Хуульч/

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419